8. Үл үзэгдэх хана

319 64 3
                                    



"Бүгд түүнийг Үнсгэлжин гэж дууддаг ч жинхэнэ нэр нь Сумин." Хусог ханхүүд тайлагнана.

"Сумин?" гэсээр Тэхён бодлогошрон асуув.

"Тиймээ, яасан? Ямар нэг юм буруу байна уу?" хэмээн Хусог асуухад Тэхён хөнгөхөн толгой сэгсрээд,

"Үгүй ээ, нэр нь танил юм."

Хусог: "Энэ нийтлэг нэр л дээ."

"Чиний зөв." Тэхён толгой дохиод, "Ямар ч байсан тэр хаана байна?"

Хусог: "Чиний хувийн цэцэрлэгт. Би чамтай хамт явах хэрэгтэй юу?"

"Хэрэггүй, харин түүний тухай илүү ихийг олж мэдээрэй." ханхүү ийн хэлээд яаран гарахаар бослоо.

"Тэгээд би түүнтэй хэзээ уулзах юм бэ?" Хусог түүний араас хашхирахад түүний найз, "Удахгүй ээ, эхлээд надад мэдээлэл олж өгөхөд тусалчих. Баярлалаа." гэж орилоод гараад явчхав.

Ханхүүг цэцэрлэгт хүрээлэнд ирэхэд Сумин интоорын модны доор хоёр гараа өргөн нүдээ анин салхи мэдрэн зогсож байлаа. Нэг хормын дотор Тэхён юу хийх гэж байснаа мартаж орхив. Түүнийг өөрөө ч мэдээгүй байхад уруул дээр нь инээмсэглэл тодрон охиныг ширтсээр тэндээ хэсэг зогсов. Энэ үзэсгэлэнтэй дүр зураг түүнд нэгэн зүйлийг санагдуулах нь тэр.


Өнгөрсөнд:

"Хараач Тэе, цас орж байна. Ягаан цас." Ханхүү найзыгаа дуудаж байгааг сонсов. Сумин тэдний хайрладаг интоорын модны доор зогсоод түүн рүү даллаж байлаа. Энэ бол интоорын мод цэцэглэх улирал байв. Цэцэрлэг ялдам бяцхан цэцгийн дэлбээгээр бүрхэгдэн ягаан өнгөтэй болжээ. Интоорын дэлбээнүүд модноосоо газарт болгоомжтой буух мэт аажуухан унаж, салхи үлээх болгонд агаар мянга мянган ягаан дэлбээгээр дүүрч, яг л бяцхан ягаан цасан шуурга дэгдэж буй мэт харагдаж байв.

Тэхён ойртож очоод бяцхан охины толгойг зөөлөн илээд "Тэнэгхэн минь, энэ цас биш шүү дээ." гэхэд

Сумин жижиг уруулаа унжуулан хөмсгөө зангидан, "Би тэнэг биш." гээд Тэхёны гарыг барин агаарт өргөж,

"Мэдрээд үз дээ. Алив ээ, нүдээ аниарай!" гээд өөрөө ч толгойгоо өргөн нүдээ анилаа.



Одоо үед:

"Юу хийж байгаа юм?" Тэхён чимээгүй байдлыг эвдэн асуулаа.

"Ханхүү Тэхён." Сумин цочин эргэж харав. Тэр гүн бодолд автсан тул ханхүүгийн ойртож ирэхийг сонсоогүй аж. Үнэндээ интоорын модны доор зогсох бүрдээ үргэлж ийм байдаг. Дотоод ертөнцөөрөө өөрийн мэдэлгүй аялаж орхидог байна. Үүнээс гадна цэцэглэлтийн улирал эхэлсэн болохоор агаарт хаа сайгүй тархах цэцгийн анхилуун үнэрт уусжээ.

"A Bloody Fairy Tale" ||KTHWhere stories live. Discover now