10. Хар дарсан зүүд

285 26 0
                                    



"ААААХХХХ"

Гэнэт чанга хашхирах чимээ залуу хүүг нойрноос нь сэрээв. Жонгүг ядарсан нүдээ нухсаар орноосоо бослоо. Энэ түүний ээжийнх нь хашхиралт байсныг тэр хангалттай хэлж чадна. Магадгүй тэр дахиад л хар дарсан байх. Ханхүү Суминыг шилтгээн рүүгээ авч явснаас хойш түүний ээж нэг хором ч тайван дуг хийгээгүй юм.


Өнгөрсөнд:

"Нагач эгчээ," бяцхан охин түүнийг дуудахыг сонсоод Хёнжун эргэж харлаа.

"Суминаа, наана чинь юу байгаа юм?" Тэр охины дугуйлан барьсан хоёр гарыг заан асуухад Сумин Хёнжун руу гүйн очоод,

"Нагац эгчээ хардаа, би загас барьсан." гээд гараа дэлгэн усны хомсдолоос болоод тийчгэнэж буй бяцхан алтан загасыг үзүүлэв.

"Өө Суминаа, загасыг уснаас нь гаргаж болохгүй шүү дээ, үхчихнэ." Хёнжун охинд тайлбарлаад Сумины гараас дуслах усыг гоожуулахгүйн тулд доороос нь давхар барив.

"Цөөрөнд нь эсэн мэнд буцааж тавья, за юу?" хэмээн тэр инээмсэглэн хэлээд түүнийг дагуулан явав.

"Баяртай бяцхан загасаа." Сумин одоо усанд аз жаргалтай сэлэх алтан загас руу даллах аж.

"Нагац эгчээ, тэр одоо жаргалтай байгаа юу?" хэмээн тэр эгдүүтэй хоолойгоор асуулаа.

"Тийм гэж бодож байна, баяртай загасаа." хэмээн эмэгтэй өвдөг сөгдөн загас руу даллан хариулав. Сумин тод инээмсэглээд бяцхан гараараа Хёнжуны хүзүүгээр ороон түүнийг чанга тэвэрлээ.

"Баярлалаа нагац эгчээ."

"Суминаа, чи нагац эгчийнхээ ороолтыг муухай болгоод байна." Гэх хоолой гарахад охин Тэхёнтой хамт тэдний зүг алхах ээжийгээ хараад Хёнжуныг тавиад,

"Уучлаарай, нагац эгчээ"

"Зүгээр дээ, санаа зоволтгүй." Дулаахан инээмсэглэл тодруулан Хёнжун хэллээ.

"Өөх хонгор минь" Сохён охин дээрээ очоод түүний хир болсон гарыг цэвэрлээд, "Тэхён чамайг хайж байсан. Яагаад хамт тоглож болохгүй гэж?"

"Ээжээ, Тэе надтай муухай харьцсан. Тэр намайг хүчээр том мод руу авруулсан. Намайг өндрөөс айдаг гэж хэлсэн ч тэр сонсоогүй."

"Энэ худлаа шүү хатагтай Ким. Тэр ердөө жижигхээн мод байсан." Тэхён түүний хэлснийг няцаав.

"Тэхёноо, мод руу авирах аюултай. Гэмтчихэж магадгүй шүү дээ, ойлгосон уу?" Сохён нөхөрсгөөр анхааруулна.

"A Bloody Fairy Tale" ||KTHWhere stories live. Discover now