2. Хан Сумин

986 103 8
                                    


"Үнсгэлжин~"

Залуу охин түүнийг дуудсан зүг рүү эргэж харав. Тийм ээ, Үнсгэлжин гэж дуудах энэ инээдтэй нэршлээр хүн бүхэн түүнийг ийн дууддаг. Ямар нэгэн энгийн нэр бус өглөөнөөс үдшийн бүрээ хүртэл үнс тортогтой зууралдаж халтартдаг охинд төгс тохирох нэр болой. Үнс гэдэг язгуураас үүдэн Үнсгэлжин гэж элэглэн хочилдог нь хоч гэхээс илүү заяагдсан нэр мэт болжээ. Түүний жинхэнэ алдар хүн бүхэнд мартагдсан гэлтэй. Эцэг эхээс нь хайрлан өгсөн Сумин, Хан Сумин гэх нэр.

Тэрээр хошууны хамгийн баян эрхэм Хан Жун Нам болон түүний зургаан жилийн өмнө таалал төгссөн үзэсгэлэнт гэргий Хан Сохён нарын цорын ганц охин байв. Тэд өмнө нь хаант улсын хамгийн гэрэл гийгүүлж аз жаргалаар бялхсан гэр бүл байсан боловч золгүй явдал тохиолдож эхнэрийг нь таалал төгссөний дараа бүх зүйл орвонгоороо эргэн өөрчлөгдсөн юм. Ганц бие эцэг Жун Нам охин Суминыгаа бие даан өсгөх гэж хамаг чадлаараа хичээж байсан боловч нэг л өдөр хүүхдэдээ ээж хэрэгтэй байгааг ойлгов. Тиймээс тэр хүүхдээ халамж хайраар услах аав, ээжтэй элэг бүтэн өсгөхөөр сэтгэл шулуудан дахин гэрлэхээр шийджээ. Гэвч хүслийг нь хясаж, сайн эцэг байх боломж нь хаагдаж эхэлсэн. Дахин гэрлэлтийн дараахан тэр гэнэт ажилдаа хэтэрхий ихээр дарагдан завгүй болж, арай ядан гэртээ ирэх болсноор Сумин шинэ "гэр бүлтэйгээ" ганцаар үлдэх болсон билээ.

"Жиа" гэж Сумин хэлэв. "Чи өнөөдөр ямар хоол хийх гэж байгаа вэ?"

Жиа бол Сумины багын найз. Заримдаа тэд өглөө эртэд зах дээр уулзалдана, харин заримдаа бол үгүй ээ. Гол нь тэр өдөр түүний хойд эх юу идэхийг хүснэ түүнээс шалтгаалж шинэ шим тэжээллэг хүнсний ногоо худалдаж авахаар зах руу явахдаа зөвхөн тааралддаг юм. Учир нь Жиагийн гэр бүл цагаан хоолтон болохоор өглөө бүр хүнсээ цуглуулах нь мэдээж.

"Одоохондоо сайн мэдэхгүй байна, чи юу гэж бодож байна?" Охин асуув. Хүссэн бүхнээ сонгож чаддаг түүнийхээс ялгаатай нь Сумин үргэлж ээжийнхээ, тодруулбал хойд эхийнхээ хүссэн зүйлээр хоол хийх ёстой байдаг. Хэрэв тэр дуулгаваргүй загнавал ер нь буруу хоол хийсэн ч бай, түүнд тохирохгүй даашинз бэлдсэн ч бай, бүр муухай ааштай байхад нь түүн рүү харвал томоохон асуудалд орлоо л гэсэн үг.

"Мэдэхгүй байна, магадгүй Ratatouille?" гэж Сумин санал болгов. 

"Тийм ээ, сайхан санаа байна. Баярлалаа Үнсгэлжин." Жиа ийн хэлээд ямар нэгэн зүйл санасан бололтой "Нээрээ чи цэнгүүний талаар ямар нэгэн зүйл сонссон уу?"

"A Bloody Fairy Tale" ||KTHWhere stories live. Discover now