9. Үнэн

312 43 4
                                    



Олон зуун жил өнгөрөх мэт мэдрэгдэх богино хугацаанд өмнөө зогсох охиныг ажигласан Тэхён эцэст нь түүний эгдүүтэй хамар, гялалзсан хүрэн нүд, нимгэн зүрхэн уруулыг таниад хөшиж орхив.

"Минмин?" Энэ танил нэр түүний амнаас өөрийн мэдэлгүй урсан гарах нь Минминийг нулимсаа барихад хэцүү болгоно. Тэр энэ агшныг олон мянган удаа мөрөөдөж төлөөлсөн. Энэ мөчид зориулж хэлэхийг хүссэн зүйлээ дотроо тээн явсан ч нүүр тулаад ирэх үед тэдгээр бодлууд нь замхран алга болж, толгой нь хоосорч орхих нь тэр.

"Тэе," түүнээс гарах үг зөвхөн энэ байлаа. Ханхүүгийн нэрийг дуудах нь л хангалттай.

Охин түүний нэрийг хэлэхэд Тэхёны царай сэтгэл хөдлөлөөр дүүрэв. 'Тэе' гэх ганцхан энэ үг түүний зүрхийг хайлуулах мэт. Бүх эргэлзээ, үзэн ядалт, өс хонзон нь баяр хөөрөөр солигдох аж.

"Минмин." Тэхён түүн рүү гурав том алхаад охиныг татан тэврэв.

Сумин дорой загнаж нулимсаа урсахгүй нь тулд уруулаа зуун тэвчиж байсан ч айдас гомдолд чичирхийлэх туранхай биеийг нь Тэхён тэврэхэд нулимсын торх нь цалгих мэт хяналтгүй болов.

Сэтгэл хөдлөлдөө хэт автсан түүний мэдсэн дараагийн зүйл нь өрөөнд зөвхөн Тэхёнтэй үлдсэн бас ханхүү түүний нүүрэнд хүрч, нулимстай нүд рүү нь хайр дүүрэн харцаар харж байлаа.

"Би мэдээгүй... үнэхээр... мэдээгүй... үнэхээр уучлаарай... чамайг өвтгөнө гэж бодоогүй... Минмин." Тэхён гөлөгийнх шиг тунгалаг өрөвдөлтэй нүдээр харан хэлэв. Тэр үнэхээр түүнийг өөрийнхөө Сумин гэдгийг мэдээгүй. Бурхан минь, тэр юу хийсэн билээ? Дахин уулзсан үеээсээ хойш тэр цор ганц жинхэнэ хайраа шархлуулж, өвтгөхөөс өөр зүйл хийгээгүй шүү дээ.

"Яагаад юу ч хэлээгүй юм бэ?" Тэхён Сумины хацрыг илбэн нулимсыг нь арчихдаа асуув.

"Учир нь..." Сумин эхний үгээ хэлээд харцаа бууруулан өөр тийшээ харан хариулав. Тэр Тэхёны нүд рүү харж чадсангүй. Дахин тэсгэл алдан уйлахаа мэдэж байв.

"Учир нь юу ч өөрчлөгдөхгүй болохоор."

"Минмин, би ойлгохгүй байна." гэж ханхүү эргэлзэн хэлэв. Түүний оюун ухаан түүнд ямар нэг хачирхалтай зүйл байгааг хэлнэ. Гэнэт тэр юу болох бол гэхээс айж эхлэв. Ханхүү өөрийгөө зүгээр л хэтэрхий мэдрэмтгий загнаж байна гэж найдна.

"Юу гэсэн бэ гэхээр..." Сумин шүлсээ залгин нам дуугаар, "Бид одоо өөр болсон Ханхүү Тэхён."

"A Bloody Fairy Tale" ||KTHحيث تعيش القصص. اكتشف الآن