3. Минмин

730 97 10
                                    


Сумин орон доогуур харахаар хүйтэн шалан дээр өвдөглөнө. Гэвч олс байсангүй. Түүний олс хаана байна аа? Тэр жижиг шургуулгандаа хийснээ тодорхой санаж байгаа юмсан. Яаж алга болчхов оо? Өрөөний цонхоор гарах хэрэгтэй шүү дээ.

Тэр Хёнжун Жэри хоёрыг цэнгүүнд оролцоход нь саад учруулж нууцаар түүнийг өрөөнд нь цоожилно гэж ярилцаж байхыг сэм чагнаад цайз руу явах эрхээ хасуулахыг зөвшөөрч чадаагүй юм. Шилтгээн рүү заавал очих ёстой. Угаас тэр өөрийгөө гэм зэмгүй, гэнэн цайлган тэнгэр элч биш гэдгийг мэднэ. Мөн тэр хэн нэгнийг түүнийг тэгж боддог гэж найддаггүй. Тэгэхээр зарим шалтгааны улмаас тэд түүнийг үнэхээр түгжихээр болчихлоо. Хэрэв Сумин хараал хэлэх юм уу эсвэл хэтэрхий чанга инээх байсан бол хүмүүс түүн рүү үл итгэн харахаар тийм л охин. Гэхдээ үгүй дээ, тэр хэзээ ч сахиусан тэнгэр байгаагүй! Тэр зүгээр л ярихаас илүү сонсохыг илүүд үздэг муугүй хөөрхөн охин. Хүмүүс түүнийг буруугаар ойлгосон ч дургүйцдэггүй. Үүнд анхаарал хандуулах ямар шаардлагатай гэж? Тэд хүнийг хүссэнээрээ шүүн хэлэлцдэгээс хойш.

Залуу охин санаа алдан босохдоо хөл алдан шалан дээр унах шахсан ч азаар зөөлөн дэвсгэртэй орон дээрээ газардлаа. Дахин босно гэхээс хэтэрхий толгой эргэж буй нь мэдрэгдэж, зүгээр л хөдөлгөөнгүй сууж байв. Хойд эхийнхээ чанга чийртэй орилооноос болж толгой нь өвдөж, дээрээс нь түүний хоосон ходоод хонхолзон гэдэс нь өвдөж байлаа. Зах дээр оройтож очиход бүх загаснууд зарагдаж дууссан тул хойд эх нь түүнийг өдөржингөө юу ч идэхийг зөвшөөрөөгүй юм.

Хойд эх нь түүнийг дуудан хашхирахыг сонссон Сумин огцом дээш өндийлөө. Хурдхан босож хувцсаа гөвөөд гал тогоо руу очин хойд эх болон хойд эгч дүүсээ гоёмсог хувцасласан байгааг олж харав.

"Эцэст нь нэг юм ирчхэв үү. Юу иддэг болоод ийм хөдөлж ядсан удаан байдаг байна аа? Өө! Байз, чи юу ч иддэггүй билүү?" Жэри өдөөн хатган ийн хэлээд өөрийнхөө шилдэг наргианд шогшрон хөхрөх бол Сумин эгчээ үл тоон нүдээ эргэлдүүлэх аж.

"Чи," тэр Хёнжуны дуудахыг сонсон ойртож ир гэж дохихыг харлаа. "Энийг хар!"

Тэр хэлснээр нь ойртож очин харахад хувин дүүрэн үнстэй холилдсон сэвэг зарам байх нь тэр.

"Үнснээс сэвэг зарамыг түүж аваад цэвэрлэ. Бас биднийг буцаж ирэхэд дуусчихсан байгаарай! Эс бөгөөс шөнө галт зуухны шалан дээр унтана гэж мэд!"

Дараа нь тэр ихрүүддээ явах дохио өгөн эргэлээ. Сумин доод уруулаа чангаар зуун бачимдсандаа хариугүй урсах шахах нулимсаа тэвчинэ. Яаж ч байсан энэ эмэгтэй амьдралыг нь удирдаж, урьд урьдынхаас дордуулахыг зөвшөөрч чадахгүй нь.

"A Bloody Fairy Tale" ||KTHWhere stories live. Discover now