7. Болор шаахай

357 58 4
                                    


"Тэр худал хэлсэн. Тэр худалч, ээжээ." Сумин ээжийнхээ булшны өмнө өвдөглөн суугаад гунигтай хоолойгоор ярина.

"Тэр намайг мартахгүй гэж хэлсэн шүү дээ. Гэхдээ тэр худлаа хэлсэн." Сумин булшны чулуу руу харан ярисаар.

Тэр галзуураагүй юм шүү. Тэр ээжээсээ хэзээ ч хариулт авахгүй, ярилцаж чадахгүй гэдгийг мэдэж байсан ч энэ л мэдрэмжээ ил гаргаж, тайван уйлж чадах цорын ганц газар байсан юм.

"Тэр Минминийг мартсан ээжээ. Тэхён намайг мартчихсан. Тэр удахгүй гэрлэх гэж байгаа. Нэг хүнд үнэхээр дурлаад хаант улсаар түүнийг хайн явж байгаа. Би яах вэ, ээжээ?" Сумин ийн хэлэхэд нүднээс нь өөрийн мэдэлгүй нулимс урсах аж. Хоёр долоо хоногийн өмнө хунтайжийг гутлын эзнийг хайж байгаа гэж сонссоноос хойш Сумин айсандаа шөнө бүр унтаж чадахгүй сэрж байлаа.

Тэхён цэнгүүний үеэр зүрх сэтгэлийг нь булаасан үзэсгэлэнт залуу авхайтай учирч, гэрлэхийг хүссэн боловч нэр ус, угсаа гарлыг нь асууж чадалгүй алдсан гэдгээ зарлажээ. Тэрээр "зүрх сэтгэлийг нь эзэмдсэн бүсгүй"-гээс ганцхан өрөөсөн шаахай үлдсэн учир гутлын жинхэнэ эзэнтэй гэрлэнэ гэдгээ дурдсан байв. Тиймээс хунтайж ирээдүйн эхнэрээ хайхаар цагаан хүлэг морио унан хаант улс даяараа даянчилж байгаа хэмээжээ.

____

Энэ үед шилтгээнд, Тэхён нүүрэндээ тод инээмсэглэл тодруулан хамаг хурдаараа цэцэрлэг рүү гүйж байв.

Тэр эгчийнхээ үзэсгэлэнтэй, танил дүрийг хараад "Нүүна" хэмээн цог жавхаатайгаар дуудав. Гинён бол Тэхёнаас таван насаар ахмад түүний цорын ганц эгч мөн улсын эрх тайвны бэлгэ тэмдэг гүнж юм. Тэхён түүнд юу юунаас илүү хайртай. Тэдний тархи яг л нэг механизмаар ажилладаг мэт сэтгэдэг. Гэхдээ түүнийг явдаг өдөр хүртэл, тэр өдөр бялчир Тэхён түүнийг тас тэврэн цээжинд нь нүүрээ наагаад хамт явахыг хүсэж байв. Эцэг эх нь түүнийг олж эгчээс нь салган өрөө рүү нь буцаах гэхэд ч хүү уйлсаар түүний сүйх тэрэг бүрмөсөн харагдахгүй болтол үлдээхийг гуйж байлаа. Гүнж хөршийн вант улсын ханхүүтэй гэрлэж, хоёр жилийн өмнө хатан хаан болсон билээ.

"Уулзаагүй удсан байна, миний Тэе яаж байна?" Тэхён түүн рүү үсрэх шахам ирээд тэврэхэд эгч нь ийн асуув.

"Сайн, харин та?" Тэхён ийн хариулахдаа дахин тэврэхээсээ өмнө түүнийг илүү сайн харахын тулд бага зэрэг ухраад, "Бурхан минь, би таныг маш их санасан." хэмээн шивнэв.

"A Bloody Fairy Tale" ||KTHWhere stories live. Discover now