5. Бүжиг

383 58 6
                                    


"Тэхён ханхүү?" Сумин гайхсандаа нүдээ томруулсаар ам алдав. Тэр хуучин найз болох Тэхён өмнө нь зогсож байгаад итгэж ядна. Үгүй ээ, тэр эхний секунд л хунтайжийг таньсан. Тэхён огт өөрчлөгдөөгүй байна. Тэр одоо ч Сумины дурсамжин дахь ханхүү шиг харагдаж байлаа.

Өнгөрсөнд:

Бяцхан Суминыг цочоон хэн нэгэн бугуйнаас нь татан үзэсгэлэнт сүрлэг цэцэрлэгээс чирч гарч эхлэв.

"Тэе, чи юу хийгээд байгаа юм бэ?" Охин түүнийг харсан даруйдаа гайхсаар асуулаа.

"Хурдлаарай, Минмин!" Ханхүү ийн хэлээд түүнд ямар ч тайлбар өгөлгүй улам хурдлах аж.

Тэд нууцаар хатны унтлагын өрөө рүү орон буйдны ард нуугдахад Сумин сониучирхан "Бид энд юу хийх юм бэ?" хэмээн шивнэн асуулаа.

"Ээж удахгүй гарна, тэгэхээр би чамд нэг юм үзүүлмээр байна." Тэхён гараа Сумины чихэнд ойртуулан шивнэв.

Бяцхан Сумин хунтайж руу эргэлзсэн байртай харсан ч хатан болон түүний шивэгчин гарч явахад нүд нь хурдан эргэлдэн саяхан чимээ гарган хаагдсан хаалга руу харав.

Ээжийгээ гарсан даруйд ​​Тэхён охины гараас атгаад түүнийг хатны хувцас солих өрөө рүү дагуулан явлаа. Олон мянган өнгө өнгийн гоёмсог даашинз, гоёл чимэглэл болон гутал эгнэн жагссан том өрөөнд ороход Сумины эрүү нь унах шахам ангайв.

"Өө бурхан минь, энэ бүгд ээжийнх чинь үү?" хэмээн Сумин өөрийн ертөнцдөө байгаа мэт даашинзнаас гутал руу, дараа нь бээлий, малгай руу тогтож ядан гүйн асуух аж.

"Алив Минмин, яг энд байна." Тэхёны өхөөрдөм хоолой Суминыг дэлхий дээр нь эргүүлэн авчирч, тэр ханхүүг даган өрөөний голд ирэхэд Тэхён үнэт эдлэлийн ширээний өмнө зогсоод ширээ рүү заалаа.

"Хар даа." Түүнийг дөрвөлжин шилэн хорго руу заан хэлэхэд Сумин гайхсандаа нүдээ томруулах аж.

"Бурхан минь, Тэе, энэ..." түүнийг асуултаа дуусгаж амжаагүй байхад Тэхён яриаг нь таслан "Тийм ээ, мөн" гээд хоргыг нээн титмийг гаргах нь тэр.

Тэгээд Сумин руу эргэж хараад түүний толгой дээр болгоомжтой тавин инээмсэглээд,

"Би том болоод чамтай гэрлэж, чамайг өөрийн хатнаа болгох болно." гэж ханхүү итгэл төгс хэлэв.

"Гэхдээ чи том болоод намайг мартчихвал яах юм бэ?" хэмээн Сумин хошуугаа унжуулан гонгинон асуув.

"A Bloody Fairy Tale" ||KTHWhere stories live. Discover now