17

845 220 47
                                    

"Хөөх шөнө бороо орж байна"

Жин хэлтсээсээ гарч ирэн хүчтэй биш зөөлөн ч биш шаагих бороог тосон инээд алдав. Нэгэнт харанхуй болсон тул энд тэндхийн гэрэлтүүлгүүд асаж хаа сайгүй шүхэр барин алхах хүмүүс инээлдэн холхино. Яг л шөнө нь бороо орж байгаад баярлаж байгаа мэтээр. Өдөржин ордог тэр л хүйтэн бороог тэд харсансан бол хэзээ ч ингэж инээхгүй дээ гэмээр харагдана.

Шүхэргүй алхаад сурчихсан Жин хар цувныхаа малгайг өмсөн гэрийнхээ зүг яарч тэвдэхгүй бас удаж нозооролгүй хөнгөхөн алхана. Тэр ч бас шөнө орох бороог хараад баярласан. Гэхдээ үүнтэй зэрэгцэн гуниглаж байв. Бороо орох бүрт хажууд нь байж бороонд   норгохгүйг хичээж түүнийг хамгаалдаг тэр хүн, өөрөө нороод ч хамаагүй Жинийг л хуурай байлгах гэж хичээдэг тэр хүн, загнуулж байхдаа ч гэнэн эсвэл тэнэгдүү юм шиг инээд алддаг тэр хүн хажууд нь байхгүй байгаад тэр гуниглана. Намжүүн хэдий завгүй байдгыг Жин хэнээс ч илүү мэддэг ч хүүхдийн хулгайн хэрэг гарснаас хойш бүр ч завгүй болж тэд барагтаа уулзах нь ховор шахуу болсон билээ.

"Мангасхаан, бороо ороод би норж байна шүү дээ. Ирэхгүй юм уу?"

Гэрийнхээ хорооллоор алхангаа Жин үргэлж түүнийг өхөөрдөж дууддаг нэрээ дуудан дээш харна. Гэтэл гэнэт шөнийн цагаар үргэлж асаалттай байдаг хорооллын гэрэл бүхэлдээ унтарч орхив.

Seagull хотод хэзээ ч цахилгааны саатал гардаггүй. Үүнийг Жин хэнээс ч илүү сайн мэднэ. Гэвч саяхан түүний нүдэн дээр бүхэл бүтэн хорооллын гэрэл унтарч орхисон нь түүнийг айлгаж бас гайхлыг нь барж байлаа. Ганц хороолол ч биш... Хот даяар гэрэл нь унтарсныг тэр хараахан ажиглаж амжсангүй.

Чимээ аниргүй. Яг л өдөр шиг бүгд унтаж байгаа юм шиг борооны шаагих дуунаас өөр чимээ үл дуулдана. Яагаад ч юм түүнд хаа нэгтэйгээс хэн нэгэн түүнийг ширтэж байгаа мэт эвгүй мэдрэмж төрж байлаа. Юу ч харагдахгүй харанхуй дунд хаа нэгтэйгээс түүнийг ямар нэг зүйлийн харц гал шиг л хүчтэй төөнөнө.

Айснаасаа болж уу бороонд норж даарснаасаа болж уу Жин үл мэдэг чичрэн олигтой юу ч харагдахгүй гэдгийг нь мэдэх ч эргэн тойрноо харна.

Одоо жаахан л алхчихвал гэртээ орно гэж бодсоор тэр нэгэнт дасал болсон замаараа харанхуйд ч зүг чигээ олон хурдан хурдан алхлаа. Борооноос болж үүссэн шалбааг алхаа тутамд нь шар шар хийн дуугарах ч борооны дуслаас өөр, бас түүний алхаанаас өөр дуу чимээ давхар сонсогдоно.

Your Eyes Tell [completed] Where stories live. Discover now