First&Last

2.7K 304 109
                                    

"Seagull цагдаагийн хэлтэс байна. Та нарыг бүсэлсэн. Эргэн тойронг тэр чигт нь минжүүлсэн. Хэрвээ зугтах гэж оролдвол дэлбэрч үхнэ эсвэл мэргэн буудагчдад буудуулах болно. Бүгд гараа өргөөд гарч ир"

Харанхуй ойн дунд нисдэг тэрэгний чимээ хадаж улаан бас цэнхэр гэрэл ээлжилж асан хүмүүс шуугилдаж байлаа.

" Ахлагч Мин хэдэн хүн зугтаж байна "

Жимин гар буугаа агуй доторх том асарлуу чиглүүлсэн чигтээ Юнгид хэлэх үед Юнги үг дуугүй нүдэндээ өртсөн хүнийг буудаж орхив. Юнги буун дууны эхлэлийг тавьж араас нь янз янзын буун дуу тэнгэр газар доргиох шахам дуулдах аж. Эсрэг тал бууж өгөлгүй тэмцэх ч Канад болон хэлтсийнхнийг гэмтээж үл чадна. Ойр ойрхон юм дэлбэрэх чимээ гарч хүмүүсийн хашгираан бүр ч илүү хурцдаж байв.

Юнги бүрэн тоноглосон чигтээ урагш ганц хоёроор алхах явцдаа салааныхнаа явцгаая гэх дохио өгөн урагшилж байв. Зүүсэн шилэнд нь бууны сум ирж буйг анхааруулж тодрох бүрт нь тэд доош суун бултаж хариу буудалцан урагшилж байлаа. Ой тэр чигтээ улаан манантай юм шиг л мэдрэмж төрүүлж газраар үхсэн амьд нь мэдэгдэхгүй хар хослолтой залуус хэвтэнэ.

"Бүгдийг нь хөнөөж болохгүй. Аль болох олон хүнийг амьдаар нь баривчил. Өөр аргагүй бол эргэлзэлгүй хөнөө." Юнги чихэвчин дээрээ дарсаар сул дуугаар шивнэх үед олон цагдаа нар ийш тийш гүйлдэн хүмүүс баривчлана.

Өнөөх хүчтэй том бүлгэм бүхэл бүтэн Канад Солонгосын нэгдлийн хажууд өчүүхэн шавж мэт л нуран унаж байв. Ойруу зугтсан нь минжүүлсэн талбайд дэлбэрч хариу тэмцэж буудалцсан нь нисдэг тэргэн дээрх мэргэн буудагчдад буудуулж үлдсэн хэд нь чимээгүй л баривчлагдан ачигдана.

Юнги 1р салааг хариуцан хүмүүсийг баривчлах гэж хичээх бол Жимин 2р салааг ахлаж тэднийг халхалан тэмцэж байлаа. Тэдний хэн хэн нь хүмүүсийг хөнөөж байгаадаа үл гэмших аж. Хоёулангых нь толгойд 'тэд бол алуурчид' гэх үг цуурай шиг л дуулдаж үхсэн хүүхдүүд бас Намжүүн Жиний төрх тодхон зурайн харагдана. Энэ том шарх нь хэдий эдгэшгүй хэдий ч тэднийг хүчирхэг бас цэвдэг болгож байв.

Жимин өмнөх шигээ сул дорой загнаж уйлж эсвэл хэн нэгнийг өрөвдсөнгүй. Өөрлүү нь бас хамтрагчидруу нь дайрсан хүн бүрийг хөнөөж байв. Харц нь хэдийнээ өөр болжээ. Хэрэг мөрдөж эхлэх үеийн зөөлөн эгдүүтэй харц биш хурц үзэн ядалтаар дүүрэн тийм л харц харагдана.

Бүгд үхдэг ч болоосой. Үхэх үхэхдээ үхлийн муугаар үхээсэй.

Хэдий хөгийн ч гэлээ түүний тархинд энэ бодол эргэлдэж баривчилж болохуйц бууж өгсөн хүмүүс түүнрүү өрөвдөлтэй ширтэх ч тэр буудаж байв.

Your Eyes Tell [completed] Where stories live. Discover now