05

1K 219 27
                                    

Чамаас мэдэрдэг мэдрэмжээ юу гэхээ сайн мэдэхгүй юм. Харагддаггүй болохоор, баригддаггүй болохоор, ердөө цээжинд л мэдрэгдэж тархи эд эс бүрийг минь бүчиж байгааг л мэдэрдэг болохоор би мэдрэмжээ юу гэхээ сайн мэдэхгүй байна.

"Жонгүка"

Чамайг төсөөлөх үед нэрийг минь дуудаж байгаа төрх л харагддаг. Тэгээд чи хөөрхөн гэх чинь инээсээр надруу гүйж ирээд дулаан илчээрээ бүчин тэврэнэ.

Үнэхээр үзэсгэлэнтэй дулаахан бас амар тайван.

***

"Алчуурнаас юу ч илэрсэнгүй. Цоо шинэ юм шиг л өө сэвгүй алчуур байна. Хэрэгтнийх эсвэл хохирогч алиных нь гэдгийг таах арга алга"

Жимин Хусог бид гурав өнөөх илгээмжээ ширтсээр сууж байтал гаднаас Юнги хён орж ирэн алчуураа өнөөх уутанд буцааж хийнгээ ширээн дээрх илгээмжийг харан зог тусав. Цусаар будагдсан цагаан даашинз дээр нь тодрон харагдах цагаан дээр хараар бичсэн " чадвал намайг бариарай" гэх үг.

"Энэ чинь..."

Тэр хөмсгөө зангидан ширээний минь зүг ирж зогсон хайрцагтай илгээмжийг бүр ойроос харан хөмхийгөө зуух нь тэр.

" Надад яагаад ч юм алга болсон 10 охин бүгд үхчихсэн юм шиг санагдаад байх юм..."

Жимин гэмшингүй бас ууртай гэх чинь нүдээ тас анисаар аниргүйг эвдэн ийн хэлэв. Бид хий л Жиминрүү нэг бүхэлдээ цусаар будагдсан даашинзруу нэг ширтэн сууна.

Угаас хэн ч харсан ингэж бодох байлаа. Жимин л хэлсэн нь болохоос биш бид бүгд л дотроо саяны зүйлийг бодож байсан гэдгээ нэгнээрээ хэлүүлэлгүй мэдэж байсан юм.

"Угаас анхнаасаа тэднийг амьдаар нь олно гэдэг найдлага бидэнд байсан гэж үү?"

Эцэст нь Юнги хён тайван гэх чинь амьсгаагаа гаргасаар ийн хэлэв. Хусог Жимин бид гурав хий л түүнрүү харна.

"Яасан бэ? Үнэн шүү дээ. Хэн ч хэн нэг танихгүй хүүхдүүдийг хооллож өсгөх гэж авахгүй нь тодорхой. Бид одоо ийм зүйлд биш хэрэгтэнг барих дээрээ л анхаарах хэрэгтэй. Илүү их хүүхдийн амиар тогломооргүй байвал" гэсээр тэр илгээмжийн хайрцган доторх цустай даашинзыг аван битүүмжлэх уутанд хийж эхлэв. Огтоос цочирдоогүй юм шиг. Хүүхдүүдийн амь түүнд анхнаасаа хамаагүй байсан юм шиг.

" Хён! Ингэж ярихаа боль. Би хүүхдүүдийг амьд гэж дайрч чадахгүй ч амьд байгаасай гэж хүсэж байна. Бас... Бас хэрвээ таны зөв байвал ядаж тэднийг жаахан хүндэл. Битгий хэнэггүй новш шиг бай" Жимин уурласан чигтээ ийн хэлэх үед Юнги хён чимээгүй л ууттайгаа аван гараад явах нь тэр.

Your Eyes Tell [completed] Where stories live. Discover now