19

933 230 26
                                    

Цас бидний мөрийг халхлах болохоор битгий эргэж хараарай. Чигээрээ зогсохгүй зугт.

Миний гараас атгаад гэрэлт цохны нүдээрээ зөвхөн намайг л хар. Би энд чамтай хамт байх болно.

Чиний Жонгүк.

Харин чи Миний Тэхён

***

"Тавтай морил"

Усан онгоцны боомтон дээр ирэн хэдэн цагдаа нартай хамт завьнаас бууж ирэх Инаг харсаар би ийн хэллээ. Хариуд нь тэр хий л надруу муухай харан зогсоно.

"Би тэр новшийн хийсэн хэрэгтэй ямар ч холбоогүй. Зуны байшиндаа авч ирчхээд юу ч хэлэхгүй зугт гээд байхаар нь л зугтсан төдий" гэсээр тэр гавтай гараа харан ярвайна. Өнөөх хэрэгтний найз охинг өнөөдөр л нэг Сөүлээс авч ирж байгаа нь энэ билээ.

"Та байцаалтын өрөөнд ороод хэлэх зүйлээ хэлнэ үү. " би албархуу өнгөөр тайван гэх чинь ийн хэлсээр түрүүлэн явлаа.

Яагаад ч юм өнөөдөр хот өмнө нь байдгаасаа ч бүрсгэр саарал санагдана. Саяхан гарсан Жин хёны хэргээс болж хотод хүүхдийн хулгайчаас авахуулаад цуврал алуурчин гарч ирсэн гэх цуу яриа тарж энгийн иргэд бараг л онцгой байдал зарлаж орхисон билээ. Сэтгүүлчид л хотод дуу оруулах хэдэн хүн мэт хэлтсийн гадна овоорон орсон гарсан бүхнээс тодорхой мэдэгдэл шаардана. Цагдаагийн ажилтан алагдсан гэх мэдээллээс болж иргэд ажилчдаа хамгаалж чадахгүй байж биднийг яаж хамгаалах юм гэсэн бодолтой амьдарч байгаа нь энэ. Өдрийн цагаар онгойдог хэдэн дэлгүүр ч хаалгаа барьж хүмүүс гадагш гарахаас цэрвэнэ. Яг л дайны байдалтай байгаа мэтээр.

"Жонгүка ирчихсэн үү?"

Өрөөндөө ормогц Жимин хён инээх аядсаар тосон ирэв. Би ч хариу инээх аядан суудалдаа очин суулаа.

" Өнөөх хэрэгтний найз бүсгүй ирчихсэн. Одоо Ханна дээр байцаах байх. "

" Тийм үү"

" Ойлголоо"

Юнги хён Жимин хён хоёр чимээгүй байхгүйг хичээн аль болох асуулт бүрт минь хариулан хүчээр шахуу инээмсэглэнэ. Өрөөнд зөвхөн бид гурав байгаа болоод ч тэр үү дүүрэн бас завгүй байдаг өрөө минь энэ удаад хэтэрхий хоосон чимээгүй санагдаж байлаа. Гэнэт л нэг өдөр энэ хотын бүх дуу чимээ Жин хёнтой хамт нисээд явчихсан мэт.

Нам гүмийг эвдэхийг хичээж хүчлэн инээх багийнхан, хажууханд хоосон дүнсийн харагдах Намжүүн хёны суудал.

Your Eyes Tell [completed] Where stories live. Discover now