22

984 226 45
                                    

"Та бүхнийг хүн амьны цуврал аллагад сэжиглэн баривчилж байна. Та дуугүй байх эрхтэй" гараа гавлуулан зогсох 8 бүсгүйд хандан ийн хэлэхтэй минь зэрэгцэн байдгаараа орилж хашгичин эсэргүүцэх тэднийг цагдаагийнхан чирсээр том сүйх тэргэнд суулгаж эхлэв. Хаа сайгүй шинжээчид гүйлдэж хэргийн газрын зургийг дарж харсан ул мөр бүрээ тэмдэглэн тоосноос нь хүртэл дээж аван зогсох бол нөгөө талд цав цагаан битүү хувцас өмссөн хэдэн хүмүүс зооринд байх цогцсуудыг гарган дамнуурган дээр тавих нь харагдана. Цогцоснуудыг бүх эд эрхтнээр нь хооронд нь холбож уясан байсан тул салгах гэж үнэхээр хэцүү байсан. Удаан тэнд байгаад илжирсэн үнэр нь хамар цоргиулж цэвэрлээгүй цус нь хувцсаар нэг болж эд эрхтнүүд нь ийш тийш гоожиж хүн хүрэх битгий хэл харахын эцэсгүй байсан билээ. Гэвч хэдэн цаг ноцолдсоны эцэст салгаад авч явж байгаа нь энэ. Зарим дамнуурган дээр дан ганц гар хөл байх бол зарим дээр нь биеийнх нь хэсгийг эвлүүлж тавих гэж хичээсэн бололтой тасарсан хөл гар толгой цээжин хэсэг илхэн харагдана.

"Мөрдөгч Жон илтгэхийг зөвшөөрнө үү" өнөөх цагаан хувцастай хүмүүсээс нэг нь ирэн ёсолсоор ийн хэлэх үед би эгцэрч зогсон хариу ёслон

"Илтгэ"

"Хөл гарын тоогоор нь тооцоод үзвэл тэр зооринд нийт 20 хүүхдийн цогцос байна. Зоорийг цэвэрлэж цогцсуудыг ачиж дууссан  мөн асрамжын газрыг нэг бүрчлэн ахин шинээр нэгжсэн тэнд байсан амьд хүүхдүүдийг авч явахаар бэлдэж байна. Дууслаа"

"Болно" гэх үед минь өнөөх цагдаа ахин нэг ёсолсоор цааш гүйн явлаа.

" Хэрцгий хүний сүгнүүд яаж ийм юм хийж чаддаг байна... " хажууханд Жимин хёны ууртай хоолой гарах үед би бужигнах олноос харцаа салган түүнрүү харлаа. Тэр үнэхээр уурласан харагдана. Хөмсөг нь байдгаараа зангирч харц нь ширүүсээд өнөөх асрагч нарыг очоод зодчихгүйн тулд тэвчиж байгаа нэгэн шиг гараа атган зогсоно.

Тиймээ түүний зөв. Тэд бүгд хүний үнэргүй новшнууд. Тийм олон хүүхдийг хөнөөгөөд тэгээд ч болоогүй үе мөчөөр нь салгаад зооринд хийж орхисон байна гэдэг. Хэрвээ үнэхээр үүнээс ч олон хүүхэд ийм байдалтай олдох юм бол...бид яах ёстой вэ.

"Залуусаа явах цаг боллоо. Сэтгүүлчид цуглаад эхэллээ. Бүр олон болохоос нь өмнө эндээс явахгүй бол ахиад л бөөн үймээн болох болно"

Юнги хён цаанаас гүйж ирэн чимээгүй зогсох бид хоёрыг дуудсаар бууж ирсэн сүйх тэргэндээ очин суув. Бид ч бас элдэв зүйл ярилгүй түүнийг даган сүйх тэргэндээ суулаа. Нэг бол энэ хот соронзон орноор ажилладаг догь мотоцикл гаргаж ирээд намайг яг л ирээдүйд аваад ирсэн мэдрэмжийг өгч байсан бол нөгөө талаараа ийм сүйх тэрэг гаргаж ирээд надад яг л 80,90 ээд онд ирчихсэн нэгэн шиг мэдрэмжийг өгнө.

Your Eyes Tell [completed] Where stories live. Discover now