03

1.2K 236 24
                                    

Алиса жижигхэн цагаан туулайнаас болж гайхамшгийн оронд очдог. Эхэндээ бүгд л сайхан. Яахав төөрч будилсныг эс тооцвол тэр эхлэл хэсэгтээ үнэхээр хөгжилтэй байдаг байсан. Түүнийг ердөө л нэг үл үзэгдэгч муур бас цагаан туулай л чиглүүлж өгдөг байсан ч тэр чадах бүхнээ хийж байсан. Гэхдээ удах тусам гайхамшгийн орон гээч там шиг л болж хувирсан. Дайн тулаантай аюултай бас хэрцгий. Хэрэв тэр ганцаараа байсан бол амьд үлдэж чадах байсан болвуу?

"Жонгүка чи ганцаараа биш..."

Яг л үүн шиг...

Хэрвээ тэр амьдралд минь гарч ирээгүй бол би хэр удаан нураад уначихгүй тэсэх байсан бол?

"Би чамд байна. Би зөвхөн чинийх."

Гэхдээ бид огтоос уулзалдаагүйсэн бол...

Би түүний төлөө тэр их бэрхшээлийг туулж өөрийгөө зовоох байсан болвуу?

"Үүний адил чи ч бас минийх. Одоо буцах замгүй. Чи намайг орхиж болохгүй"

***

"Яг наанаа зогсоогоод үз дээ! "

Жимин хажуугаас минь орж ирэн камерийн бичлэгийг зогсоон дэлгэцэн дээр байх хүүхэлдэйн байшинг нэг бүрчлэн ажиглав. Би ч түүнтэй зэрэгцэн дэлгэцэн дээр байх бүх л жижиг зүйлсийг алгасахгүй ажив.

Сөүлд байдаг шиг л том их дэлгүүрийн нэгээхэн хэсэг болох ягаан жижиг хүүхэлдэйн байшин.

Бяцхан охин ийшээ орсон гэхдээ гарч ирээгүй. Олон өрөөгүй гэхдээ цонх багатай жижиг байшин. Ганцхан хаалга ганцхан цонхтой.

Ийшээ орвол орсон газраараа л гарна. Гэхдээ тэр буцаж гарч ирээгүй. Яг л агаарт замхарчихсан юм шиг.

"Бусад хэрэг ч бас ийм байсан"

Жимин хажуугаас минь холдон санаа алдангаа ийн хэлэх үед би эргэдэг сандлынхаа түшлэгийг налсаар түүнрүү эргэж харан хариулт эрэн ширтэв.

"Нийт хэдэн хүүхэд хэзээнээс эхэлж алга болж байгаа юм?"

Асуултыг минь сонсон тэр энгэрийн халааснаасаа жижиг дэвтэр гаргаж ирэн гүйлгэж харснаа санаа алдав.

"Яг сарын өмнөөс. Хэрэгтэн нэг хүүхэд хулгайлна тэгээд хэсэг чимээгүй байна. Тэгээд ахиад л хулгайлна. Энэ чигээрээ одоогоор нийт 9 хүүхэд. Насны хувьд бүгд 10 настай охид. Тэд бүгд учир битүүлгээр алга болж байгаа. Агаарт замхарчихсан юм шиг л" гэсээр хөмхийгөө зуун дэвтрээ чанга гэх чинь атгасаар энгэрийнхээ халаасруу хийв.

Your Eyes Tell [completed] Where stories live. Discover now