31

923 236 30
                                    

Хайрлаж бас хайрлуулмаар байна.

***

"Ухаан орчихлоо!!" танил хоолой чангахан цуурайтахтай зэрэгцэн би нүдээ хэд хэд цавчин эргэн тойрноо харав. Гадаа бороо шаагин үе үехэн цахилгаан цахиж миний хэвтэж буй өрөөг гэрэлтүүлэх аж.

"Жонгүка! Намайг таньж байна уу?" өнөөх танил хоолой ахин гарах үед би цонхноос харцаа салган Жимин хёнруу харлаа. Түүний үргэлж цэгцтэй байдаг үс нь арзайж нүднийх нь доогуур хар зураас татаж үл мэдэг бүлцийсэн харагдана.

Удалгүй гаднаас Юнги хён Ханна бас Алис хэдэн эмч нартай бужигнасаар орж ирэв. Эмч залуу нүдрүү минь гэрэл тусгаж барьсан дэвтэр дээрээ юм бичих харагдана.

"Ямар нэгэн зовиуртай зүйл байна уу?" эмч залуу надруу харсаар зөөлхөн дуугаар ийн асуув. Би чимээгүй л өрөөн дотор байх хүмүүсийг тойруулж харна. Бие минь яагаад юм хэтэрхий хүнд санагдаж ярьхад ч бэрх мэдрэмж төрж байв.

"Жонгүка...."

"ЖОНГҮКА ДООШОО ХЭВТ! "

Гэнэт л тархинд минь хамгийн сүүлд харж сонсож туулсан бүхэн минь киноны хурдасгасан бичлэг шиг л тоглогдож эхлэх нь тэр. Цусандаа хутгалдчихсан байж миний зүг мөлхөх тэр...

Хамгийн сүүлд харсан Намжүүн хёны тэр харц...

Гэнэт л нулимс минь цийлгэнээд ирэх нь тэр. Борооны чимээ амьсгалын аппаратны чимээтэй хослох л дуулдаж тойрон зогссон бүгд надруу аниргүй гэх чинь ширтэнэ. Цөхрөл гээчийг энэ л мөчид би ясандаа тултал мэдэрч байв.

"Тэхён..." хатаж орхисон уруулаа арай ядан нээсээр би хамгийн ойрхон зогсож буй Жимин хёнруу харав. Тэр надруу яг л өмнөх шигээ зөөлнөөр ширтсээр арай ядан инээмсэглэж байв.

"Ухаан ороогүй ч гэсэн. Амьд байгаа"

Би яагаад уйлаад байгаагаа ойлгож чадахгүй байв. Хөлний минь шарх өвдөж байх ч цээж минь хөндүүрлэж амьсгалахад ч бэрх санагдах аж. Тэр амьд. Тэр минь амьд. Би түүнийг бас өөрийгөө аварч чадсан.

"Т.. Тэгвэл... Намжүүн хён..." амьсгал минь өөрийн эрхгүй хурдасч өнөөх аппарат эмнэлгийн өрөөгөөр бүр ч чанга дугарах аж.

Хэн ч юу ч хэлэлгүй бүгд л надаас харцаа буруулна.

"Хён... Намжүүн хён хаана байгаа юм?" би сул дорой гэх чинь уйлсаар Жимин хёны гарнаас атгасаар үлдсэн жаахан хүчээрээ сэгсрэв. Эцэст нь тэр хүртэл надруу харж чадахгүй доош харан тэрүүхэн тэндээ чимээгүй мэгшинэ. Жимин хён хөрж орхисон гарнаас минь зөрүүлж атгасан тул түүний гарны чичиргээн бүр эд эс бүрт минь мэдрэгдэж байв.

Your Eyes Tell [completed] Where stories live. Discover now