00

7K 378 7
                                    

"Гуйя инээгээрэй"

Бүрхэг тэнгэр шиврээ бороон дуслууд. Хүйтэн бороон дунд оргилох усан оргилуур, түүний урд зогсох тэр, тэрний өмнөөс ширтэх би.

Тэр миний бороонд шалба норж орхисон хар хүрэм нүүрлүү минь унжсан нойтон үсийг минь харж байсан бол, би түүний улаан цагаан бас цэнхэр будганд хутгалдаж орхисон нүүрлүү нь мөн нүүр шигээ олон өнгөтэй нэвсгэр том хувцасруу нь харж байлаа.

Бусдын бас миний хэлж сурснаар алиалагч, хэний ч мэдэхгүй энгийн л нэг би, бид өөд өөдөөсөө харан зогсоно. Ялгаатай ганц зүйл нь бидний гадаад төрх л мэт.

Миний хувьд гуниг минь бүрсгэр хоосон нүүрэн дээр минь тодоос тод харагдаж байсан. Хэн ч харсан бай

"Аан энэ залууд өнөөдөр тун таагүй өдөр байжээ?" гэж бодом.

Харин тэрний гуниг жаргалтай харагдах инээмсэглэл ойлгомжгүй сонирхолтой харцан доор нь нуугдсан байлаа.

"Алиалагч нар үргэлж жаргалтай инээдэг шүү дээ. Тэр ч бас инээж байна. Намайг хөгжөө намайг инээлгэ"

Бүгд л түүнийг хараад ингэж боддог мэт. Тэр ч ингэж бодогдох дуртай мэт.

"Бороо орж байхад хүртэл яагаад энд байсаар байгаа юм?"

Амаа нээн үг хэлсэнд минь тэр баярлаа юу гэлтэй хөгжилтэй гэх чинь инээн доороо үсрэх нь тэр.

" Тийм хачин байна гэж үү? Бороо орох бүрт гунигтай хүмүүс олон болчихдог. Би тэдэнд туслах ёстой. Яг л ээж нь хүүхддээ тусалдаг шиг " гэсээр тэр хачин инээдтэй зүйл ярьсан мэт бороон дуутай хослуулан чанга чанга инээх нь тэр.

"Чи өөрөө даарсан ч хамаагүй юу? "

Би өнөөх л нэг гунигтай төрхөө гаргасаар ийн хэлтэл тэр ч бас өнөөх л нэг хөгжилтэй төрхөө гарган толгой сэгсэрлээ.

" Юу ярина вэ анд минь. Элисагын өгсөн торгон цамц байхад би яагаад даарна гэж?" гэсээр ахиад л утга учиргүй чанга инээв.

" Тэгвэл одоо намайг инээлгээч. Би гунигтай байна"

Үгийг минь сонсмогцоо тэр яг л бэлэг авсан жаахан хүүхэд шиг инээсээр алгаа ташин дороо хэдэнтээ эргэлдэх нь хачин этгээд ч гэлээ харахад таатай санагдана. Тэгээд тун удалгүй тэрээр аварга том өмднийхөө халааснаас хэдэн бөмбөг гаргаж ирэн хүйтэн бороог ч үл ажран жонгилиордож эхлэв. Эхэндээ сурамгай гэх чинь, дараа нь нэгийг, хоёрыг, гурвыг, дөрвийг эцэст нь сүүлийн ганц цэнхэр бөмбөлгийг гарснаасаа санаандгүй унаган алдаад гэм хийсэн мэт болхи ч гэлээ тохуурхалтай гэх чинь инээв.

Your Eyes Tell [completed] Where stories live. Discover now