08

972 222 14
                                    

"Хён энэ амьтны цус тэгхээр үнэхээр нөгөө охины даашинз дээрх цусны толботой адилхан байсан гэсэн үг үү?" би тэдний цуглуулсан материалыг харангаа ийн асуутал Намжүн хён толгой дохин

"100% энэ амьтны цус байсан. Гэхдээ үнэхээр хачин юм. Яагаад хэрэгтэн энэ амьтны цусаар даашинзыг будаж бидэнрүү явуулж бас амьтны хачин цогцсыг хүүхэлдэйн байшин доор үлдээв? Бас яаж" гэсээр юм бодох шиг ширээгээ товшин хэсэг чимээгүй суулаа.

"Гайхах юм алга шүү дээ. Хэрэгтэн биднийг харваас үл ойшоож биднээр даажигнаж байна. Жонгүкийг ирээд удаагүй байхад нь араас нь дагаж нүдэн дээр нь охин хулгайлсан бас илгээмж явуулж бидэнд сэжүүр өгч байна. Яаж ч бодсон тэр биднийг хэтэрхий дутуу үнэлж биднээр тоглож байна" гэсээр Юнги хён хөмсгөө зангидан бид гурвыг тойруулж харан

" Одооноос бид илүү эрчимтэй байх хэрэгтэй. Өнөөг хүртэл мөрдлөгөө шахуу сайн хийсэн ч хангалтгүй байгаа бололтой. Энэ амьтан хэрэгтэй ямар холбоотой бас хэрэгтэн яаж шилжиж байгаа юм шиг гэнэт алга болж байгаа гээд л бүгд толгой гашиглам ч гэлээ учрыг нь аль болох хурдан олохгүй бол болохгүй "гэсээр лаптопруугаа харан санаа алдсаар

" Үгүй бол бидний таамаг зөв бол нэг их удахгүй хотоор дүүрэн цогцос гарч ирэх байх" гэсээр бидэнрүү хачин хоосноор харлаа.

" Гэхдээ хён үнэхээр хэрэг давтагдах гэж байгаа гэсэн яг баттай нотолгоо байхгүй шдэ бид хэтэрхий их санаагаа зовоож байна" гэсээр Жимин хий л уруулаа дотроос нь хазан Юнги хёнруу ширтэнэ. Юнги хён ууртай гэх чинь санаа алдсаар өнөөх олон цогцосны зургыг ахин Жиминд харуулаад

" Хэтэрхий их санаагаа зовоож хэргийг хурдан шийдэхгүй л бол ийм юм ахиж болохыг хэн ч мэдэхгүй. Хэрвээ энэ хэрэг давтагдах юм бол бидний ажилласан түүхэн дэх хамгийн хар бараан бүтэлгүйтэл болох болно гэдгийг ойлгож байна уу? Одоогоор 10 охин л алга болоод байна. Цаашлаад 20,30 гээд болсоор л байх болно. Энийг хурдан зогсоохгүй бол чиний айгаад байдаг шиг бүр ч олон хүн үхнэ гэж байна! Яаралтай шийдэх хэрэгтэй " гэсээр ууртай гэх чинь цааш харан зогслоо. Түүний уурлаж байгаа шалтгааныг би маш сайн мэдэж байв. Хэрэг давтагдах гэж байж магадгүй гэдэгт тэр уурласандаа биш харин гэмт хэрэгтэн биднээр даажигнаж байгаа гэдэг итгэхэд бэрх ч үнэн зүйлээс л болж тэр уурлаж байгаа. Мөрдөгч хүний бардам занг нь хэрэгтэн юу ч биш юм шиг гишиглэж өөрөө сэжүүр шидэж өгч байгаад л тэр уурлаж байгаа.

Your Eyes Tell [completed] Where stories live. Discover now