𝐼 𝐾𝑛𝑜𝑤

467 89 0
                                    

Эмнэлэгээс гарч байна.

Сэтгэл зүйчтэй хүртэл уулзсан.

Намайг хэтэрхий эмзэг, мэдрэмтгий учраас тэгсэн гэсэн.

Би тэгж бодохгүй байна.

Борамын хийсэн зүйл хүний ёсноос хэтэрсэн зүйлс байсан.

Энд бичээгүй олон зүйлс бий.

Өдөр болгон эцэг эхийнхээ хяналтанд байж, өдрийг өнгөрөөж байна.

Намайг дээрдсэн үед хичээлд явуулна.

Гуравдугаар сар гарчихаад байхад.

Хичээлийн амралтууд дөхөж байна.

Удахгүй эмээгийн минь төрсөн өдөр болно.

Гэхдээ надад очих нүүр алга.

Хэдхэн хоногын өмнө өөрийгөө энэ хорвоогоос тонилгох гэж байсан болохоор.

♒︎

-Охин минь Хисын ирсэн байна.

Чи өрөөнд орж ирэн хажууд суув.

Яахаа мэдэхгүй байгаа бололтой, хаа сайгүй ширтэнэ.

Гараа ч мөн хааяа хааяа үрэх нь эгдүүтэй юм.

-Юу болоов?

-Би чамайг яагаад ийм болсонг мэдсэн.

Чи мэдсэн байна.

Яагаад ч юм нүднээс нулимс урсана.

-Энэ бүхэн миний буруу. Би тэрнийг муу гэж мэдэх ч, засаж болно байх гэж бодсон. Гэтэл тэр засагдахааргүй хүн байсан байна.

Чамайг надад анхааруулж байхад нь уурлалгүй сонссон бол болох байж. Тэр чамд ямар зүйлс хийснийг би төсөөлж ч чадахгүй байна.

Намайг уучлаарай, Жина. Надаас л болж.

Dear you | HeeseungWhere stories live. Discover now