𝐿𝑎𝑠𝑡 𝑚𝑜𝑢𝑡ℎ 𝑜𝑓 𝑠𝑝𝑟𝑖𝑛𝑔

438 80 6
                                    

Хисын бид хоёр үерхээд нилээн хэд хонов.

Магадгүй 20 хоног?

Шинэ сар гарч хаврын сүүлийн сар эхлэв.

5-р сар.

Сарын эхлэлээс л бороо орох нь жаахан тиймхэн.

Хисын
-Гадаа чинь ирчихлээ! Шүхэр авсны хэрэггүй шүү. Би авчихсан^^

Би
-Ойлголоо, гялс гутлаа өмсөөдхөе.

Өглөө болгон ирж авна.

Үнэхээр Хисын гэдэг хүн надад өөрөөсөө илүү санаа тавидаг байх.

Жаахан л ханиахад л эмч рүү чирж гүйгээд л.

Би ер нь энэ дэлхийн хамгийн азтай хүн байх.

Ийм хүнтэй учрана гэдэг аз л гэсэн үг.

"Өглөөний мэнд И хатагтай?"

"Өглөөний мэнд И ноёнтоон"

Хамтдаа хөтлөлцөн сургуулийн зүг алхав.

Удахгүй зуны амралт эхлэнэ.

Тэр үед Хисынаас салахгүй байх төлөвлөгөөтэй.

Сургууль дөхөж ирэхэд тэр гараа салган, цүнхийг минь үүрүүлж өгөв.

"И хатагтай, түрүүлээд явдаа. Хичээлээ мартаад намайг ширтээд суучихваа! Тэгж болохгүй шүү!"

Би мэдээж сургуульд мэдэгдэхийг хүсээгүй.

Хэтэрхий дарамттай.

Түүнд бараг fanclub байхад.

Тэр охидууд намайг яахыг мэдэхгүй.

Тийм учраас бид зөвлөлдөн ийм шийдвэрт хүрсэн.

Биднийг Сонү, Жүёон хоёр л мэдэж байгаа.

Үүнийг буруу санаа гэж бодохгүй байгаа ч.

Гэхдээ...

Хэцүү байна. Түүнтэй хамт баймаар байна.

Dear you | HeeseungWhere stories live. Discover now