𝐸𝑛𝑑 𝑜𝑓 𝑒𝑣𝑒𝑟𝑦𝑡ℎ𝑖𝑛𝑔

407 79 5
                                    

Амралтаас бид маргааш л ирчихэв.

Тэнд байхад өвдсөнөөс хойш бие өвдөхгүй сайхан байлаа.

Би бүр тэдэнтэй хамт их олон тоглоом тоглосон.

Магадгүй бие жаахан дээрдэж байгаа бололтой.

Юуны магад гурван сар биш түүнээс урт хугацаагаар тэсэх ч юм бил үү?

Ээж аав гадаадаас ирчихсэн энд байх тул бид хамтдаа уул руу алхалт хийж байв.

Хисыныг дуудаад ээж аавд танилцуулхаар болсон.

Уулнаас буугаад шатаар явж байхад Хисын харагдав.

"Ээж, Аав миний найз залуу И Хисын"

"Сайн байна уу? Жинагийн аав ээжээ, Би нөгөө Жинагийн найз залуу Хисын"

Ээж аав балмагдсан бололтой толгой дохих бол Хисын ичсэн бололтой доош харан зогсоно.

Яг тэр үед миний бие сулран мэдээгээ алдан шатны уруу унав.

Ээжийн орилох сонсогдож...

Удалгүй эмнэлгийн машин дуу сонсогдов.

КИМ ЖИНА. СЭРГЭЭРЭЙ.

Сүүлд энэ үгийг л сонсов.

Тэр хэлсэн байсан юм. Миний Хисын.

Author's POV

Жинаг сөхрөн шатны уруу унахад шууд л аав нь гүйж, ээж нь гайхшран удалгүй нэрийг нь дуудаж орилон уйлж эхлэнэ. Тэр үед юу ч мэдэхгүй Хисын юу ч таамаглалгүй Жинаг очиж өргөн шатны доош гүйнэ.

Хамгийн гунигтай үзэгдэл.

Хайртай хүн нь гар дээр амь тавьж байхад, юуг ч мэдэлгүй өөр юм бодон эмнэлэгийн машины ирэх зүг гүйх энэ үе.

Юуг нь ч мэдэхгүй ч..

Түүний хайртай хүн нь ийм болсныг харсан Хисын түүний нэрийг дуудан 'Сэргээрэй' гэж шивнэнэ.

Эмнэлэгийн машинд суухад эмч нар шууд л зүрхний эллэг хийж, удалгүй ямар нэг зүйлээр зүрхийг нь цохилуулах гэж үзнэ.

Жинагийн аав ээжийн нүднээс нулимс урсан охиныхоо зүрхийг буцан цохилоосой гэж хүснэ.

Эмч шууд л Хисын урд 'Цусны хорт хавдартай өвчтөн' гэж хэлж орхих цаг мөчид Хисын хорвоогоос тасрав.

Удалгүй Хисын Жинаг холоос хол явах гэж байгааг ойлгон газар сөхрөн суув.

Хэдхэн минутын өмнө тэд хамгийн жаргалтай хүмүүс байсан.

Бурханы оронд Жина л дутсан мэт түүний зүрх цохилохгүй л байв.

Эцэст нь түүнийг бурхан авч одох болов уу?

Dear you | HeeseungWhere stories live. Discover now