𝐼 𝑤𝑎𝑛𝑛𝑎 𝑏𝑒 𝑦𝑜𝑢𝑟 𝑓𝑟𝑖𝑒𝑛𝑑

482 94 0
                                    

Хүндэт...И Хисын..

Хоёр сар гарлаа.

Хавар эхлэх дөхөж байна.

Удахгүй бас шалгалтууд ч эхлэх байх.

Бид 11-р анги шүү дээ.

Дараа жил төгсөх анги.

Төгсөх анги болоход бараг сургуулиас салахгүй байх.

Чи өнөөдөр надтай ярьсан.

'Жина, илүү үзэг байвал түр зээлээч?'

Чи миний нэрийг санаж байсан.

Намайг нэрээр минь дуудахад миний зүрх амаар гарах нь уу л гэж бодсон.

Удалгүй хичээл тарахад бас л ярьсан.

'Үзгээ зээлсэнд баярлалаа, их хэрэг боллоо. Бас цаашдаа илүү дотно болцгооё, Ким Жина'

Чи надтай дотно болно гэсэн.

Үнэхээр намайг бурхан ивээгээд байгаа юм байх даа.

Энэ магадгүй жинхэнэ чамтай дотносох боломж бололтой.

Би үүнийг алдахгүй ээ.

Чиний найз болох болно оо.

Dear you | HeeseungWhere stories live. Discover now