𝑊𝑎𝑘𝑒 𝑢𝑝

410 71 2
                                    

Heeseung's POV

Тэр өдрөөс хойш найм хоног.

Жина найм хоног өнгөрчихөөд байхад сэргэсэнгүй.

Эмнэлэгийн Сэхээн амьдруулах тасагийн үүдэнд түүний аав ээжтэй мөн эмээтэй нь хамт хэзээ сэргэхийг нь мэдэхгүй хүлээж сууна.

Эмч нар түүнийг азтай л бол сэргэнэ гэсэн.

Гэхдээ Жинагын ээж, эмээ нь түүнийг сэргэнэ гэсэн багахаан итгэл тээн бурханд залбиран шөнөжин өрөөнийх нь үүдэнд нь суусаар.

Би ч мөн адил түүнийг сэргэнэ гэсэн жижигхэн итгэлтэй найдвар тавин хүлээсээр л.

________

Author's POV

Долдугаар сар гаран эхний өдөр эхлэв.

Хисын Жинагын өрөөнөөс салалгүй гаднаас нь харан сууна. 

Аав ээж нь ч ядран туйлдаа хүрсэндээ нэгнээ дэрлэн унтах аж.

Хисын Жинаг харж байхад гэнэтхэн л амин үзүүлэлтүүд нь унан эмч нар гүйлдэж эхлэв.

Шууд л сувилагч нар хөшгийг нь хааж, энд тэндгүй төхөөрөмж барин гүйлдэхэд тэр коридорт төхөөрөмжний дуу л хангинана.

Эмч удалгүй гарч ирэхэд нь Жинагын ээж шууд л "Түр зуурын л зүйл биз дээ" гэж хэлэхэд

Эмчийн царай тиймхэн харагдан "Магадгүй энэ шөнө л байгаа бололтой" гэж хэлэн биднийг өрөөнд оруулав.

Өрөөнд ороод л Жинагийн аав ээж чангаар уйлж эхлэхэд Хисын тэднийг тайвшруулаад орных нь дэргэд дөхөн очоод

Жинагын гарнаас Хисын чангаар атгаад "Дараагийн удаа миний амьдралын минь хань болоод, хамтдаа амьдрана шүү, Ким Жина" гэж хэлээд уруул дээр нь үнсэв.

Энэ нь тэдний анхны бөгөөд сүүлийн үнсэлт байв.

Гадаад оронд охиноосоо хол байсан ч, тэдний төрүүлж өсгөсөн охин нь үхэх сэхэхийн даваан дээр байхад ямар ч эцэг эх харуусалын нулимс унагаана.

Арван наймхан жил амьдарсан, амьдрахад нь хайраар дутаалгүй өсгөсөн эмээ нь охиноо хорвоогоос явах гэж байгааг хараад гаднаа уйлахгүй гэж хичээнэ. Гэвч дотроо хэнээс ч илүү чангаар уйлах аж.

Гуравхан сар нэгнээ хэнээс ч илүү нандигнасан хайрласан хоёр хос, нэгнээ холоос хол явахыг харж сэтгэлдээ томоос том шархтай болон үлдэх болов.

Бурхан тэднийг шийтгэж байгаа нь энэ гэж бодох гэсэн ч, энэ бүгд зүгээр л амьдралын жам аж.

Dear you | HeeseungWhere stories live. Discover now