𝑇𝑜 𝑦𝑜𝑢

409 78 5
                                    

Дөрөвхөн долоо хоногоос аль хэзээний нэг нь хорогдлоо. 

Энэ хоногт чамтай хоёр удаа л уулзсан.

Хисын чамайг санаж байна.

Дараа жил чи минь, Сонү, Жүёон та хэд сургуулиа төгсөх байхдаа.

Би тэнгэрээс та нарыгаа харж байх болно оо.

Орой орон дээрээ унтаад, өглөө нь эмнэлэгийн орон дээр.

Ингэж сэрсээр байтал дасал болох нь.

Надад үнэндээ 3 сар ч байхгүй бололтой.

Маргааш нөгөөдөр гэхэд л би явах нь.

Эмнэлэгээс харих гээд өрөөнөөс гарахад үүдэнд Жүёон зогсож байв.

Гайхсан бололтой.

"Яагаад наанаасаа гарч ирж байгаа юм?"

"Өвдсөн юмуу....Жина..."

Түүнийг тэгж хэлэхэд л миний нулимс хяналтгүй урсаж эхлэв. 

Гунигтай байгаа байх нь миний сэтгэл.

Жүёоныг дагуулан доорх кафед суун бүх зүйлсээ ярив.

Цусний хорт хавдартай гэж оношлогдсонг, хэдхэн сар үлдсэнээ, мөн Хисынаас салах гэж байгаагаа.

Жүёон тасралтгүй уйлсаар л.

"Би чиний төрсөн өдрөөр маш том бэлэг өгнө гэж бодсон байсан..."

"Тэр хүртэл би тэсэхгүй л болов уу..."

"Эдгэхгүй юм уу, ямар ч аргагүй юм уу..."

"Аргагүй..."

Жүёон манайд өглөө иртэл эмнэлэгийн машин авч явахыг хараад дагаж ирээд харчихсан байж таарав.

Хисын харвал яах бол.

Би юу гэж хэлэх үү?

Dear you | HeeseungWhere stories live. Discover now