𝐷𝑎𝑦 𝑜𝑛𝑒

453 84 3
                                    

Хисын
-Өнөөдрөөс бидний эхний өдөр шүү! Дөрөвдүгээр сарын арван хоёрон.

Жинхнээсээ Хисынтэй үерхчихлээ.

Хэн ч гуйгаад зөвшөөрдөггүй тэр хүнтэй би.

Би өнөөдрөөс түүний найз охин.

Өрөөнөөс гарахад чи үүдэнд зогсож байсан.

Урдаас инээгээд л.

Өдөр болгон ингэж инээвэл би их догдолсноосоо болоод үхэх байх!

"Сайн уу? Жина!"

"Эхний өдрийн мэнд"

"Чи их хөөрхөн байна!"

"Чи ч бас их гоё харагдаж байна...Хисынаа"

Хоолны газар хүртэл хоёулаа чив чимээгүй явав.

Яах аргаа олохгүй...нэг л танил бус мэдрэмж байна.

"Та хоёр чинь одоо алт залгичихсан аятай, яасан чимээгүй байх юм"

Сонү бид хоёр дээр ирэн тэгж хэлэв.

Алт залгисан байсан ч би Хисын төлөө гаргах байсан.

"Төлөвлөгөө биелэчихсэн, миний анхны найз охин Ким Жина!"

Тэр Сонүд тэгж хэлэв.

Би ч гайхав.

Анхны найз охин?

Үнэхээр үү?

Борам юу болж таарав?

"Борам биш юм уу?" гэж би түүнээс асуув.

"Борам зүгээр л хэд хоног жүжиглээд өгөөч гэхээр нь жүжиглэсэн юм, тэгсэн зүгээр сайрхах гэж тэгсэн байсан"

Тийм байх нь.

Би тэгэхээр анхны найз охин байх нь.

И Хисын анхны найз охин.

Dear you | HeeseungWhere stories live. Discover now