𝐿𝑒𝑒 𝐻𝑎𝑛-𝑂ℎ / 𝐵𝑖𝑟𝑡ℎ𝑑𝑎𝑦

518 103 3
                                    

Хүндэт...И Хисын

Өнөөдөр миний төрсөн өдөр.

18 нас хүрж байна.

Би чиний өмнөөс өөртөө мэнд хүргэчихсэн.

Эмээ надад бялуу авч идээрэй гэж мөнгө өгөөд бялууны дэлгүүрт сууж байна.

Жижиг бялуу аваад явж байхад жаахан хүүхэд уйлаад тоглоомын талбай дээр сууж байсан.

___________

-Хүүхдээ, яагаад уйлсан юм?

-А..ах маань алга болчихлоо.

-Ах нь ирж байгаа, эгч нь мэдэж байна. Битгий уйл. Чамайг хэн гэдэг юм хоёулаа танилцья.

- ХанУ, И ХанУ гэдэг.

-Эгчийг нь Жина. Ким Жина гэдэг. Хоёулаа тоглох уу?

-Тэгье та намайг барина шүү.

-Ойлголоо.

__________

Тэр хүүхэдтэй бараг хагас цаг тоглосон.

Бялуу авсныг минь асуухад миний төрсөн өдөр гэтэл баяр хүргье гээд жижигхэн гараараа тэр жаал намайг тэвэрсэн.

Хамгийн сайхан бэлэг тэврэлт.

_______

-ХанУ, И ХанУ хаана байна аа?

-Эгчээ манай ахын хоолой байна, Ахаа~

-Ашгүй дээ, чамайг алга болчихлоо л гэж бодлоо. Хаашаа явчихсан юм.
________

Байж боломгүй юм.

Чи миний урд зогсож байна.

Маш ойрхон.

Гүйсэндээ ядраад, амьсгаадсан чамд би өөрийн уснаасаа өгөхөд баярлалаа гээд авсан.

________

-Ах аа, энэ эгч надад тусалсан. Жина эгч.

-Тийм байх нь ээ, энэ манай дүү байгаа юм, алга болчихоод.

-Төрсөн өдөр нь гэсэн ахаа мэнд хүргэ.

-З..зү..зүгээр ээ. Би ингээд явлаа.

-Гэхдээ чи манай сургууль биз дээ? Чамайг харсан санагдаж байна.

-Т...тийм байх аа. ХанУ баяртай эгч нь явлаа.

-Дүүг маань олж өгсөнд баярлалаа, бас төрсөн
өдрийн мэнд Жина..

__________

Хамгийн сайхан төрсөн өдөр.

Чи намайг нэрээр минь дуудсан.

Хүндэтгэлтэй ярьсан ч мэнд хүргэсэн.

Чи миний царайг таньсан.

Бурхнаас өгж буй миний төрсөн өдрийн бэлэг үү?

Dear you | HeeseungWhere stories live. Discover now