𝐴𝑝𝑟𝑖𝑙

451 85 2
                                    

Нэг мэдэхэд дөрөвдүгээр сар.

Саяхан л шинэ сар гараад ангидаа ирж байсан сан.

Одоо сургуулийн судалгааны ажилууд эхлэнэ.

Би дургүй.

Дургүй их олон шалтгаан байгаа.

Жишээлбэл хотоос ойрхон газрууд руу явдаг, бас бүлгийн бүх сурагч нар байдаг болохоор.

Тэгээд ч ганцаараа хамгийн хойно суугаад байж байдаг болохоор.

Энэ жил Сонү, та хоёртой хамт байх болохоор зүгээр ч юмуу.

♒︎

-Хүүхдүүдээ манай ангид шинэ сурагч шилжин ирж байна. Халуун, дотноор угтаж аваарай.

-Сайн уу? Намайг Жи Жүёон гэдэг.

-Жүёон, Сонүгийн хажууд очоод суучих, тэр ард.


Шинэ ирсэн охин Сонүгийн хажууд суухдаа түүнтэй мэндэлсэн ч, Сонү хариу өгөлгүй гараа дэрлээд хэвтчихэв.

Анх удаа Сонүг ингэж байхыг харж байна.

Завсарлагаан болж Хисын манай ангид орж ирж Сонүтай наалдаад суучихав.

Хисын над руу инээж гараа даллахад, очих гэснээ түүнд жаахан гомдсон учраас хэсэг харзнаж суув.

Сүүдлээ тэр хоёр дээр очиход шинэ охин надтай мэндлэв.

-Сайн уу? Намайг Жүёон гэдэг. Хоёулаа танилцья.

-Аан, намайг Жина, Ким Жина.

-Ганц зүйл гуйх гээд, надад хоолны газар хаана байдгийг хэлээд өгөөч, өглөө яарсандаа юм идэлгүй гараад ирсэн болохоор.

Надад Жүёон их нээлттэй охин шиг санагдсан, нэг л тийм хөгжилтэй, дандаа инээдэг.

Энерги нь хүртэл цаанаасаа өөр байсан.

Dear you | HeeseungWhere stories live. Discover now