Fin

213 28 8
                                    

"Хайрт минь, би гэртээ ирлээ" гэсээр Шон гартаа ууттай зүйлс барьсаар орж ирлээ. Гадаа цас орж байсан учраас тэр яг л цагаан гоёлоо нөмөрсөн гацуур мод шиг харагдана.
Харин би зурагтын суваг солин суун
"Чамайг бид хоёрыг өлсгөж алах л юм байх гэж бодож суулаа. Гоё юм авчирсан уу? " гэж асуухад тэр ууттайгаа сэгсрээд "Шөнийн 2 цагт ч гэсэн би чиний төлөө болон хөөрхөн хүүгийнхээ төлөө хаа байсан хотын захаас чиний дуртай кремтэй хавчуургыг авчирлаа" гэсээр миний дэргэд ирж суун гэдсийг минь илээд "Одоо ч дөхөж байна даа" гээд авчирсан амттанаа задлаж эхэллээ.

Бороотой өдөр номын дэлгүүрээс эхэлсэн адал явдлаас хойш аль хэдийн 5 жил өнгөрчээ. Их сургуулийн оюутан байсан би одоо дэлхийд алдартай поп од болчихсон байж байдаг. Багаасаа хүсэж мөрөөдөж байсан бүх зүйл минь одоо миний хажууд байна. Анд нөхөд, алдар нэр, мэдээж хайртай нэгэн минь. Бас бидний удахгүй мэндлэх бяцхан хүү. Би энэ бүх зүйлүүдтэйгээр хорвоогийн хамгийн азтай нэгэн болж хувирсан. Одоо бол би сайн ээж, сайн эхнэр байхыг л юунаас ч илүү хүсэж байна.

Өнөөдөр миний 3 дэх цомгийн нээлт болгож Торонто дэх бидний бяцхан гэрт үдэшлэг зохиож байгаа билээ. Рита, Хейден, Белла, Себастиан гээд л бүгд л цугларчээ.

Бүгд л яг л хуучнаараа. Хичнээн цаг хугацаа өнгөрсөн ч энэ бүгд яг анхных шигээ л санагдаж байна. Энэ өрөөнд байгаа бүх хүмүүс.

Рита 2 жилийн өмнөөс нэг жүжигчин залуутай танилцаж сарын өмнө сүй тавьсан. Одоо ирэх зун энд хуримаа хийнэ л гэсэн. Надад бөгжөө үзүүлж байсан тэр үеийг нь би хэзээ ч мартахгүй. Би түүнийг хэзээ ч тийм жаргалтай байхыг нь харж байгаагүй.

Харин Хейден хөгжмийн продюсер байхаа больж, алдартай кино найруулагч болсон. Надад итгээрэй, зургийн талбайд түүнээс илүү сэтгэл гаргадаг нэгэн гэж хаана ч байхгүй шүү.

Белла-н хувьд тэр одоо Солонгос улсад томоохон сүлжээ компаний ерөнхий захирал хийж байгаа. Арга ч үгүй дээ. Түүн шиг овсгоотой, ухаантай хүнийг улсын ерөнхийлөгч болгосон ч болно.

Харин Себастиан өмгөөлөгч мэргэжилтэй болсон. Хэдий шинэхэн ч гэсэн ялагдаж үзээгүй мундаг өмгөөлөгч нэгэн. Мөн миний хуулийн талыг хариуцаж байгаа л даа.

Одоо харин Шон-ы хувьд, түүнийг дуучин, жүжигчин гэж тодотгож хэлвэл зүгээр байх. Сайхан хоолойгоороо уярааж байсан бол одоо дэлгэцээр сайхан царайгаараа алж байгаа. Бүүр хядаж байгаа гээч. Тэр намайг түүнд анх жирэмсэн гэж хэлсэн тэр мөч түүний амьдралын хамгийн том бэлэг гэж хэлэх дуртай.
Миний санаж байгаагаар л бол тэр шөнийг уйлж өнгөрүүлсэн шүү.

 Хатагтай "Ноён Мендес"Where stories live. Discover now