10

192 26 0
                                    

Shawn
Тэр үнэхээр ууртай байгаа бололтой. Эсвэл тэр ичсэн ч байж болох юм. Би тэрний араас даган алхах ба тэр намайг байхгүй юм шиг л тоохгүй алхана. Ядаж байхад хүйтэн байгааг ч хэлэх үү. Тэнэг гэдэг нь түүний араас яарч байхдаа ядаж машинаасаа хүрмээ авдаг л байж. Тэр ч бас даарч байгаа нь илт хамаг биеэ хураан алхална.
Keith
Хараал ид гэж 4 сар гарчихаад байхад яахаараа ийм хүйтэн байдаг байна аа. Тэр яагаад өдий болтол дагаад байгаа юм бол. Бас энэ тэнэг гутал... Ер нь яах гэж очив оо. Үнэхээр ичмээр юм. Бусдын хувьд энэ алтан боломж байвч надад тийм ч таатай санагдахгүй байна. Хэдий миний бүхэл бүтэн 5 жил өдөр алгасалгүй мөрөөдсөн хүн минь ч гэсэн би чадахгүй нь. Ядаж байхад хөл өвдөөд байдаг... Зүгээр юм шиг байхгүй бол ахиад л түүний нөгөө л нэг боловсон зан. Яг энэ бодлыг минь сонссон аятай би хальт гишгэчих нь тэр.
-Кейт!!! Зүгээр үү? *гүйцэж ирэх*
- ЗҮГЭЭР
-Яагаад уурлаад байгаа юм бэ? * урд ирэн зам хааж зогсох*
- Уурлаагүй болохоор одоо зүгээр бусад дээрээ очдоо тэд чамайг хүлээж байгаа.
Энэ үед залуус ресторанд
А: Тэр хоёр хааччихав аа? Шон-ы машин гадаа байж л байна даа?
З: Хос хоёр учраа олж ч байгаа юм билүү. Энэ муу Дэйвээс болж байхгүй юу. Зүгээр байсан хүнд тийм юм хэлж яаж байгаа юм.
Д: Зүгээр л санаандгүй л...
Р: За яахавдээ би ч бас та нартай адил бодолтой байсан юм.
Залуус: Тийм гэж үү?
Д: Тэгвэл тэр хоёрыг бүгдээрээ нийлүүлэх хэрэгтэй юм байна даа
А: Наад амаа мэдээрээ!
Д: Хөөе энэ найз нь хүртэл миний талд байхад...
Keith
- Шон одоо зүгээр дээ одоо ганцхан гудамжны цаана манайх байгаа шүү дээ.
- Би чамд хайртай Катерин Рейн...
Би яаг юу буруу сонсчхов оо?Үнэхээр хэт их бодсоор байгаад галзуурчихсан бололтой
- Юу?
- Тийм ээ чи зөв сонссон. Хэдий бид танилцаад 3 л хонож байгаа ч гэсэн энэ бол хүнд дурлахад хангалттай хугацаа... Чи одоо зөвшөөрөхгүй байж болох ч би... би чамайг миний найз охин болохыг зөвшөөртөл чинь гуйх болно. Кейт чи миний найз охин болох уу?
- Би.. би...би зүгээр л... уучлаарай би чадахгүй. Хэдийгээр би чамтай гэрлэж, үүрд хажууд чинь байхыг хүсдэг байсан ч одоо бол яагаад ч чадахгүй санагдаж байна. Энэ шийдвэрийг дагаад маш том зүйлүүд байгаа. Чи намайг нэг муу сошиал хаягаар дагахад яг юу боллоо доо...би үнэхээр чамд хайртай ч... одоохондоо тиймээрхүү зүйлд бэлэн биш байна.
- Зүгээр дээ би чамайг өдөр өдрөөр өөртөө дасгах болно. Чамд ямарч муу зүйл учруулахгүй гэдгээ амлаж байна.

- Кейт чи надад бүхий л зүйлээ хуваалцаж сэтгэлээ онгойлгож болно оо. Намайг зүгээр Рита гээд л бодчих. Одоо чамайг гэрт чинь хүргэж өгье.

Энэ бол намайг найзаас минь өөр хүн, тэр тусмаа эрэгтэй хүн халамжилж байгаа анхны удаа . Түүнээс гарсан хамгийн зоригтой үйлдэл бол миний гараас хөтөлсөн үе байсан гэхэд мөрийцөхөд ч би бэлэн байна.
Гудамжинд зөрөн өнгөрөх бүхий л хүмүүсийн харц бидэн дээр тусна. Зарим нь зураг авж бичлэг хийнэ. Харин Шон юу ч болоогүй мэт үргэлжлүүлэн миний гараас хөтлөн алхана. Тэр нүүрэндээ үл мэдэг инээмсэглэл тодруулана. Магадгүй би ч одоо тэгж байж магадгүй... Би энэ үеийг ой тоондоо хэзээ ч мартагдахгүй болтол нь үүрд хадгалах сан. Энэ дулаан гар...үүрд хөтлөх сөн...
Бид алхсаар манай гэрийн үүдэнд ирлээ.
- Тэгэхээр ирээдүйн Хатагтай Мендес минь сайхан амраарай. Одоо ор доо. Ритад санаа зовох хэрэггүй дээ. Манай залуус муу хүмүүс биш. Удахгүй хүргээд ирэх байлгүй.
- Надад хугацаа өгсөн чамд баярлалаа. Энэ магадгүй миний амьдралын хамгийн мартагдашгүй орой байх. Баяртай. Гэртээ болгоомжтой хариарай.
Ингэж хэлээд гэр рүүгээ орох гэтэл Шоны уруул миний уруул дээр буулаа. Хэдий шүргэх төдий өнгөрсөн үнсэлт ч гэсэн миний бяцхан зүрхийг цээжнээс минь сугалчхав уу гэлтэй.
- За дахиад сайхан амраарай Кейт.
Shawn
Эцэст нь... Мөрөөдлийн тэр зүйл... Магадгүй би анх хагас сая үзэгчдийн өмнө гарахад ч ийм их зориг гаргаж байгаагүй байх.

 Хатагтай "Ноён Мендес"Where stories live. Discover now