18

137 14 14
                                    

Тансаг зэрэглэл гэсэндээ онгоцонд явах ч тухтай байна шүү. Экономигоор явдаг надад бол нисдэг ор шиг л юм. Хэрвээ би Шон шиг алдартай од болчихвол ч дандаа л энд тэнд онгоцоор нисэж явах байхдаа.

-Та ямар нэгэн юм уух уу?
-Ямар уух зүйл байна?
-Ус, кофе, жимсний шүүс, дарс, оргилуун дарс?
-Оргилуун дарс авъя.
Ш: Энэ хатагтайд жимсний шүүс
Ү:За ойлголоо.

-Чи согтууруулах ундаагаар яахав дээ. Рита чамайг согтчихвол их олон юм ярьдаг гэсэн гээд нүдээ эв хавгүйхэн ирмэв.
-Саяных юу байв? Хэзээ ингэж нүдээ ирмэдэг байсан юм. Тэглээч би олон юм ярьдаггүй за юу. Рита л худлаа ярьж байгаа юм. Би тэглээ ч ямар жаахан хүүхэд биш би уумаар байна Шон Петер Раул Мендес!
-Бяцхан хатагтай минь уурлаа юу даа. Алив цаашаа суучих гээд хажуугаар багтан суугаад намайг тэвэрлээ.

-Яасан хөөрхөн жижигхэн болчихсон юм бэ? Халаасандаа хийгээд явчихаар
-Би жижигхэн биш би 170 см өндөр. Чи л...зүгээр өндөр байна за юу ханн...
-Алив миний хөөрхөн Кей нь гомдчихсон юм уу...аа алив үнслээ шүү
-Хүмүүс хараад байна Шон. Эд нар чинь бүүр аймар хараад байна.
-Катеринтайгаа уулзаагүй удчихсан болохоор тэврээд л баймаар байна шүү дээ.
-"Хатагтай таны жимсний шүүс" гэхэд Шон жинхэнээсээ ичсэн бололтой суудал руугаа явлаа.

Бүхэл бүтэн 10 цагийн нислэг учраас унтах гэж их л оролдлоо. Кинонуудыг нэг гүйлгэчихээд хийх юм олдохгүй утсаараа оролдон хэвтээд л байлаа. Нойр хүрч байгаа ч энэ суудал яаж тухтай орыг минь гүйцэхэв дээ. Шон хөдлөхгүй байхаар нь унтчихсан юм байх гэж бодоод дуудтал зүгээр л нүдээ анин хэвтэж байлаа.
-Яасан Кей?
-Зүгээр л нойр хүрэхгүй уйдаад л.
-Тэнд шөнө болж байхад нь очих юм чинь очоод л сайхан амар даа. Нээрээ тэнд чамтай танилцуулах нэг чухал хүн байгаа шүү
-Вуаа хэн?
-Нууц. Очоод мэдээрэй.
-Харри Стайлс л байгаасай.
-Хэн гэнэ ээ?
-Аан юм яриагүй ээ ккк

Хэрэгтэй хэрэггүй юм оролдож суусаар удалгүй онгоц газардах дөхөж байгаагаа зарлан би ч юм аа бэлдэж эхэллээ. Үүргэвчинд байсан юмнуудаа бараг бүгдийн гаргаад ирчихсэн ч байх шиг. Яана даа Кейт.

-Чамд нарны шил чинь ойрхон байна уу?
-Тийм ээ энд цүнхэнд байна. Яасан?
-Малгайтайгаа хамт шилээ зүүчихвэл дээр байх. Намайг энд ирж байгаа гээд фенүүд мэдчихсэн байна гээд гарахаасаа өмнө хар шил зүүж малгайгаа өмсөж байлаа.
Би ч хурдхан шиг цүнхнээсээ шилээ гарган ирж зүүгээд өмсөж байсан юүдэнтэй цамцныхаа малгайг өмсөөд чангахан шиг уялаа.
-Арай ч ийм сүртэй биш ээ хонгор минь гээд миний малгайг янзалж өглөө.

 Хатагтай "Ноён Мендес"Where stories live. Discover now