3️

260 30 4
                                    

Гэрийн хаалгыг тас хийтэл хаагаад шууд л Рита-д гайхалтай мэдээгээ дуулгах ажилдаа орлоо.

Тэр угаалгын өрөөнөөс сандран гарч ирэн "Яасан бэ? Хэнийг алчихсан юм. Би чамд нуухад туслахгүй шүү" гэж дуржигнуулав.

"Чи надад өнөөдөр юу тохиолдсонд бүүр итгэхгүй дээ!" гээд утсан дээрх Шон-той авахуулсан зургаа түүнд харуулахад нүд нь томрон, нүүр дүүрэн галзуу хүн шиг инээмсэглэж эхлэх нь тэр.

"Алив намайг нэг алгадаад аль. Би зөв харж байгаа биз? Яг тэр мөн юм уу? Хаана хэзээ таарсан юм бэ? Үсэнд нь хүрч үзсэн үү? Зөөлөн хөвсгөр байна уу? Чи гарын үсгийг нь авсан биздээ? Чи тэрнийг тэвэр..."

Би л яриаг нь таслахгүй бол хэзээ ч дуусахгүй мэт санагдаж байгаа учир түүний урдуур гараа савчуулан "Байз, тайван амьсгал. Нэгт, тийм ээ би гарын үсгийг нь авсан. Тэвэрсэн гэхдээ үсэнд нь хүрч үзээгүй ээ. Өнөөдөр номын дэлгүүрт дүүдээ ном хайж орж ирсэн. Гэхдээ чи миний одоо ярих гэж байгааг сонсоод бүүр ухаан алдах юм байна л даа. Чи түрүүн намайг хэн хүргэж ирснийг харсан уу?"

"Юу вэ? Найз залуугаараа хүргүүлэх тэгээд Шон Мендес-с чухал юм уу?"

"Яаядаа байз. Би хэнтэйгээ үерхдэг юм, наад ухаантай толгойгоо дахиад багахан ажилуулаад үздээ"

"Аа муу зальтай өлөгчин! Тэгээд л хэлчихгүй...тэгэхээр чи Шон Мендес-н машинаар ирсэн байх нь ээ. Даанч их гоё үнэр үнэртээд байсан юм аа"

"Харих гэсэн чинь гэнэт л бороо ороод эхэлсэн. Харин намайг яахаа мэдэхгүй үүдэндээ зогсож байхад Шон хүргэж өгье гээд тэгээд ...бас тэр миний Youtube хаягийг асуусан"

Үүнийг сонссоныхоо дараа буйдан түшиж худлаагаасаа үхэж буй мэт тэнэгтэн "Зүрх минь. Бодит гэхэд хэтэрхий итгэмээргүй зүйл болсон байхад чи яагаад зүв зүгээр зогсоод байгаа юм бэ?" гэж намайг ёжиллоо.

"Хорвоогийн хамгийн азтай охин болох Катерин Рейс хоол хийх ч гэж дээ" гэсээр ногоогоо бэлдэх зуур хажууд худал халаглан зогсоно.

"Чи тэгээд хийх юм уу?"

"За тоглосон юм даа найз нь явж бие даалтаа хийлээ. Амжилт азтай охин минь" гээд гараараа далласаар өөрөө лүүгээ орлоо.

Хоолоо хийхээсээ өмнө Шон той авахуулсан зургаа Instagram дээрээ тавьдаг хэрэг ээ.

40 минутын дотор өөрийн нэрийн хоол болох лазяна болон эрүүл ногооны салатаа бэлдээд Ритаг дуудан бид 2 оройн хоолоо идлээ. Ер нь бид 2 их л бол хоол голохгүй л иддэг хүмүүс дээ.
Хоолоо идчихээд би гал тогоогоо цэвэрлэж харин Рита маргааш хураалгах бие даалтаа хийхээр явав. Хнн өнгөрсөн 7 хоногт хийчихсэн бол одоо ингэж зовохгүй л байсан юм.

 Хатагтай "Ноён Мендес"Where stories live. Discover now