14

149 15 0
                                    


Шон-д өчигдөр бүх учрыг тайлбарлаж Ритагын үгийг сонссон эсэхийг мэдэхгүй ч тэр бараг л надад итгэсэн гэх үү дээ.

- Кейти хонгор минь,бялуухан минь гуйя надад тусламж хэрэгтэй байна шүү дээ! *хашхирах*
- Чи л анх тэгж их үсэндээ анхаарал хандуулаагүй байсан бол наад сам шиг зүйл чинь үсэнд чинь гацахгүй л байсан байх.
- Нэгт энэ сам шиг гээд байгаа зүйл чинь үс тогтоогч, үсний боолтноос ч хэрэгтэй эд. Хоёрт туслахгүй гэж байгаа бол би үсчин орлоо. Гуравт орой миний болзоот залуу ирж авах тул та өөрөө өөрийгөө аргалаарай. *ууртайгаар гарч явах*
-Тэгнэ ээ тэгнэ. Өмнө нь 3 жил Себ-с бултаж болоод л байсан юм чинь ганц оройг өнгөрүүлж дөнгөх байх аа.

Төгсөлтийн үдэшлэг орой 8-с надад харин ч надад бэлэн болтол 3 цаг хангалттай гэж бодож байна шүү.

Cebestian

Кейт би чамайг 7:30-д
очиж авъя. Хаягыг чинь
Беллагаас авчихсан учир
бэлэн болчихоод гараад
ирээрэй.
17:18
За ойлголоо.
17:20

Ритаг бодвол би бүх юм аа төлөвлөчихсөн байсаг учраас ядах юмгүй бэлэн болчихов.

-Алив хачирхалтай хөрш минь миний гайхалтай үсийг одоо хар *хаалга хүчтэй саван орж ирэв*...Хөөх охин минь чамайг хамгийн сүүлд ахлах сургуулийн төгсөлтөн дээр л ийм хөөрхөн байхыг үзсэн юм шиг санагдчихлаа.
- Мэдэхгүй юм даа санасныг бодвол арай өөр харагдаад л байх юм.
- Миний ааштай найз ёстой ийм*эрхий хуруугаа гозойлгох* .Юун Холливудын одод цаашаа... Шон харсан бол ч эрүү нь салж унах байсан даа.
- Чиний эрүү л салах нь *шоолох*
- Нээрээ Шон өчигдөр уурлачихсан юм уу? Чам руу залгахгүй байх чинь.
- Чиний ачаар бага зэрэг уурласан. Гэхдээ зүгээр дээ.
- Өө Жек гадаа ирчихэж. Миний үнсгэлжин найз 12-с өмнө ирээрэй дээ.
- Наад үгээ өөртөө л хэл Үнс-гэл-жээн.
12-с өмнө!

Удалгүй Себ-с гэсэн "Ирчихлээ" гэсэн зурвас ирлээ. Өөрийн эрхгүй догдлох сэтгэлээ хэрхэн дарах тухай бодох зуур Ритагын дээр үеийн зөвлөгөө санаанд оров.

2 жилийн өмнө
Р: Тэр муу миний сайхан найзын сэтгэлийг яаж хүлээж авахгүй байж чадаж байна аа. Алчих юмсан *бухимдах*
Би: Одоо яалтай ч билээ. Ичиж үхэх нь ээ. Өмнө нь яадаж түүнтэй хэсэгхэн яриа өрнүүлдэг байсан бол одоо яаж царайг нь харна аа *нүүрээ дарах*
Б: Эхэндээ ч наадах чинь жинхэнэ асуудал болдог ч сүүлдээ зүгээр л ярихад инээлддэг өнгөрсөн бүтэлгүй хайрын дурсамж болоод үлдэнэ .
Р: Яг зөв. Харин одоо эгч нь чамд хэдэн зөвлөгөө өгье. Сайн сонсож ав. Нэгт хэдий ичиж,догдолж байгаа ч тэрийгээ мэдэгдүүлэх аятай тэнэг үйлдлүүд бүү хий. Тааралдвал хараагүй юм шиг зөр. Хоёрт түүнийг мартахыг хүсэж байвал түүнтэй холбоотой зүйлсийг алга болго. Жишээ нь түүний зураг гэх мэт. Гуравт дахин боломж байгаа гэж бодох нь зөвхөн дунд сургуулийн гэнэн охидын мөрөөдөл. Өнгөрсөнтэйгээ ахин зууралдахын оронд ирээдүйгээ бодох хэрэгтэй.
*
Сүүлийн удаа толинд харчхаад гэрээс гаран цахилгаан шатанд суухад яагаад ч юм удаан яваад байгаа мэдрэмж төрнө. Хэрэв тэр надад сайн бол...
Цахилгаан шатны хаалга нээгдэж харсан анхны зүйл бол "Импала" налан зогсох залуу байлаа. Дэгжин бөгөөд хээнцэр хар хөх хүрэм, шил толь шиг гялтганах гутал, урт шаргал үсээ харин энгийнээрээ үлдээжээ.
- Үзэсгэлэнтэй байна
- Таньд гологдохгүй гэж хөөрхөн харагдах гэж их л хичээлээ.
- Урьдны явдалыг өнгөрсөнд нь үлдээгээд бүгдийг шинээр эхлэе. Намайг Себестиан Халловэй гэдэг. Та надтай хамт явах уу?
- Би зөвшөөрч байна.
Тэр надад машины урд талын хаалга онгойлгон өгч суухыг урилаа. Удалгүй бид сургуулийн зүг хөдөллөө.
- Чамайг их алдартай блог хөтөлдөг гэж сонссон юм байна. Тиймэрхүү зүйл хийх хэцүү байдаг байх тийм үү?
- Ер нь яаг ч блог биш л дээ. Ковер хийдэг гэх үү дээ. Гэхдээ яахав завсар зайгаар нь блог хийдэг. Өөрийн дуртай зүйлээ хийж байгаа хүнд хэцүү санагдахгүй л болов уу. Харин хүмүүс хэт хувийн асуудалд оролцоод ирэхээр л ядаргаатай санадаад байдаг юм.
- Тийм шүү. Намайг лигийн тоглогч болсоны дараа элдэв фэн охид гээд л, сонин санагдаж эхэлсэн. Гэхдээ хөл бөмбөг миний амьдралын утга учир болсон учир яалтай ч билээ.
Бас чамайг их алдартай одтой найз гэж сонссон.
- Өөрөө миний тухай их судалж дээ? *инээх*
- Өө үгүй ээ...зүгээр найзуудаасаа сонссон гэх үү дээ * ичих*
- За зүгээр дээ би иймэрхүү байдалд одоо дасаж байгаа.
Удалгүй сургууль дээр ирэн тэр намайг үүдэнд буулган өөрөө машинаа байрлуулахаар явлаа. Хүлээх хооронд утсаа шалгавал Шон-с зурвас ирсэн байв.

Shawn

Сургууль дээрээ очсон
уу?Өнөөдөр сайхан
хөгжилдөөд аваарай.
Гэхдээ хэтрүүлж
болохгүй шүү.
Би одоо Лос Анжелес
нислээ.Маргааш залгая❤
17:57

- Орох уу? *гараа сунгах*
- Тэгье
- Өө мартах шахаж. Үдэшлэгийн сэдэв "Ахлах сургууль" гэсэн байсан. Болзоот охиндоо хамгийн гоёыг нь гэсээр халааснаасаа хайрцагтай гоёмсог цэцгэн бугуйвч гарган ирэв. Өөрөө яг адилханыг энгэртээ зүүжээ.
- Бид 2 тохиролцсон юм шиг яг зохицож байна шүү. Хөх даашинз хөх хослол, хөх цэцэг гээд л *харц бууруулах*
- Тийм ээ их зохицож байна.
- Түр байж байгаарай *утсаа гарган зураг дарав* Төгс харагдаад байхаар нь л...

 Хатагтай "Ноён Мендес"Where stories live. Discover now