2️

316 35 5
                                    

Ахин нэг өдөр байдаг янзаараа л өнгөрч, би ч ажилладаг номын дэлгүүртээ ирлээ. Анх энд тээр 2 жидийн өмнө ном хайж орж ирэхдээ дэлгүүрийн найрсаг эзэн надад энэ ажлыг санал болгосон. Их ч дурсамжтай, их ч мэдлэгтэй яг л миний мөрөөдлийн газар. Зам руу харсан том гэгчийн цонхоор өдрийн амьдрал урсан өнгөрсөн ч дэлгүүр дотор тэс өөр цаг хугацаа хаяадаа урсан өнгөрдөг юм шиг санагддаг.
Энд надаас хичнээн ч дууны шүлэг төрөн гарсан юм, би лав тоогоо алдсан.

Буруу тавиурт хийсэн зарим номыг цэгцлэн зогсоход нэг мэдэхэд хаахад 5 минут дутуу болсон байв. Гадаа бороо орж байсныг ч байтугай анзааралгүй нилээд удаан зогсож дээ янз нь. Цаг агаар хардаг л байж. Шүхэр ч үгүй яаж харина даа.

Шатнаас буун хаалгаа түгжихээр дөхөвөл урдаас нэг залуу бороонд яарсаар нааш орж ирлээ.

Доош тонгойн үсээ багахан сэгсрээд "Ашгүй танайх л хаагаагүй байна. Би дүүдээ бэлгэнд өгөх ном хайж яваа юм аа" гээд дээш өндийвөл миний төсөөлөөч үгүй хүн байх нь тэр.
Яг одоо болж буй зүйлд итгэж чадахгүй байгаа ч түүнээс арай ядан "Та Шон Мендес мөн үү?" гэж асуухад тэр "Тийм ээ, цор ганц би" гээд инээмсэглэхэд цээжин доторх зүрх минь үнэндээ л багтаж ядан цохилж, тархи минь зүүд бодит амьдралаа ялгаж чадахгүй болчихсон юм байгаа гэсэн бодол л төрж байв.

Миний хайртай хүн ингээд урд минь зогсож байхад би чинь одоо юугаа л хийгээд байна даа. Ядаж л мэндийг нь мэдээд, зургаа хамт авахуулъя гэж асуух хэрэгтэй шүү дээ!

" Гайхалтай! нөгөө... та миний шүтэн бишрэгч бишээ би таны шүтэн бишрэгч бараг л номер нэг фен чинь шүү. Таны гарын үсгийг аваад хамтдаа зургаа авахуулж болох уу?"

" Мэдээж. Харин тэрний дараа чи надтай хамт дүүд минь ном сонгоход туслаарай" гээд нүд руу нөгөө л нөхөрсөг инээмсэглэлээ илгээн, нүдээ ирмэлээ.

Гарын үсгийг нь авах гэтэл надад одоо миний шүлгийн дэвтэр л байх нь тэр. Бараг дуусаж байгаа болохоор ганц ч цэвэр хуудас алга шүү. Хамгийн дуртай шүлгийнхээ хуудсан дээр зуруулахаас өөр арга алга даа.

"Чиний нэр?"

"Кейт"

"За болчихлоо. Харин энэ бичсэн зүйлийг чинь гайхалтай гэж дүгнэхээр байна шүү" гээд өөр хуудсуудыг ч эргүүлэн анхааралтай нь аргагүй ширтэнэ.

"Баярлалаа. Эд яг үнэндээ бол дууны үгс. Энэ миний хамгийн дуртай нь
эг ч биш дуу л даа. Түрүүнийх миний хамгийн анхных бөгөөд хамгийн хайртай нь байгаа юм"

 Хатагтай "Ноён Мендес"Where stories live. Discover now