4️

235 31 3
                                    

Шон

Өсөж торнисон бяцхан өрөөнийхөө орон дээр бодол болон хэвтэж байхад Алияа-н дээрээс минь тонгойсон шигээ "Юу ингэтлээ чамайг бодолд автуулаад байгаа юм, ах аа? Дахиад л аялан тоглолтоо бодоод суугаад байгаа юм уу. Аялан тоглолтоосоо өмнө наад оюун санаагаа бага зэрэг амраа л даа" гэсээр үглэж гарав.

Миний төлөө л хэлж байгаа ч гэсэн хаяадаа түүний янших ч ээжээс залхуутай сонсогддог шүү.

Дээш өндийн "Айн хэн яасан гэнээ?" гэж худал маягласаар түүний хамрыг аяархан чимхээд авав.

"Наад ухаан санаа чинь хаана явна даа. Ээж хоолоо ид гээд доороос дуудаад байхад ирэхгүй байхаар чинь би ирж байна. Хурдал бууцгаая" гээд гарнаас минь чирэн орноос босголоо.

Гараа угаачихаад доош гал тогооны өрөөнд орвол манайхан бүгд ширээний ард сууж ямар нэгэн хөгжилтэй зүйл ярьж байгаа бололтой инээлдэнэ. Хараад ханашгүй хамгийн гайхалтай мөч чинь тайзан дээр биш энэ л байшинд минь өрнөдөг. Удахгүй 3 дахь цомгийнхоо аялан тоглолтонд гарах гэж байгаа болохоор гэртээ ирсэн нь энэ билээ.

Ээжийн хажууд суухад тэр нөгөө л дотно, зөөлөн хоолойгоороо "Бениттохон минь алив хөрөхөөс нь өмнө хоолоо ид. Иш ээжийн хүү чинь бүүр царай алдчихаж" гээд толгойг минь зөөлнөөр илбэв. Алияа ширээний нөгөө талаас бас л ёжлох гэж байгаа бололтой "Та аль хэдийн 20 хүрчихээд байхад ээж аав хоёрын нүдээр одоо болтол надаас нялх харагддаг юм шиг байгаан" гэж малийсаар хэлэв.

"Алияа хонгор минь, ЯВААД ТЭР СҮМСИЙГ АВААД ӨГӨХГҮЙ ЮУ?"

"За яахав дээ, дүү чинь тоглож л байдаг шүү дээ. Гэхдээ л хэлсэн үг нь ч үнэн шүү. Нялхаасаа амьдрал үзсэн..." гэж аав хошуу нэмэрлэв.

Төсөөлөөд үздээ. Дэлхийн 100 халуухан залуучуудын нэг намайг гэртээ ингээд нялхаараа дуудуулаад, хошуугаа унжуулаад сууж байна гээд.

"Нялх биш би тэр үед 15тай байсан шүү дээ"

"Гэхдээ л чи минь ээж бид 2тоо нялх хэвээрээ л байгаа шүү"

"Аав, одоо болно. Өөр сэдэв юу байна?"

"Аялан тоглолт чинь хэзээнээс гэлээ?"

"7 сарын 7 -оос 2019 оны 4 сарын 21 хүртэл"

"Бид нар заавал очиж үзнэ ээ.
Хэзээ тэгээд явах юм?"

"Дараа 7 хоногийн сүүлээр л бэлтгэл ажилдаа гарахгүй бол ер нь л оройтлоо"

"За алив хөрөхөөс нь өмнө хурдхан идчих. Би чиний дуртай шоколадтай маффинг чинь хийсэн байгаа дараа нь идээрэй ойлгосон уу?"

 Хатагтай "Ноён Мендес"Where stories live. Discover now