17

129 18 1
                                    

Рита орой нь царай нь бараачихсан орж ирлээ.
-Ингээд миний мөрөөдөл сүйрч.
-Яасан шинийг гаргаж өгхөд хэр удна гэж байна?
-Хэрэв өчигдөр мэдэгдсэн бол нөгөөдөр гэхэд шинийг гаргаад өгч болох байсан гэсэн. Харин одоо 7 хоногийн дараа л боломжтой гэнэ гээд уйлж гарав.
-Аа яасан бэ? Юунд нь уйлах юм би явахаа л больчихно. Тэгээд хамтдаа л байя.
-Чи юу гэж үлдэж байдаг юм. Найз залуу чинь уриад байхад очих ёстой шүү дээ. Харин би л алдартай од болон царайлаг залуустай далайн эрэг дээр хэвтэж чадахгүй нь.
-Ер нь зүгээр Шон-с хойшлуулах тухай асуугаaд үзвэл яадаг юм?  гэхэд Рита-н нүд гэрэлтээд л явчихав.

Шон руу залгавал дуудаж байснаа удалгүй л авлаа.
-Аа Кей сайн уу? Ямар хэргээр залгав?
-Харин дараа 7 хоногийн аялалыг хойшлуулж болох болов уу гэж асуух гээд л.
-Яасан юм асуудал гараа юу?
-Харин...нөгөө Рита паспортоо олохгүй болохоор шинийг захиалсан чинь 7 хоногийн дараа л ирнэ гээд, хамт явж чадахгүй болчихлоо гээд энд уйлаад байна аа.
-Уйлаад аа?
Энэ үед түүнийг үнэхээр инээдтэй царай гаргаж байгаа гэдгийг нь ярианы өнгийг нь сонсоод л би мэдэж байлаа.
-Нөгөө царайлаг залуус бла бла далайн эрэг бла бла гээд л
-Хэрэв хойшлуулбал би эхний аялан тоглолтоо цуцлах л хэрэгтэй болох нь дээ хонгор минь
-Өө тийм үү. Тэгж яаж болох вэ дээ. Тэгвэл би явж чадахгүйнээ
-Ритагаас болоод уу?
-Яаж тэрнийг ганцааранг нь үлдээх билээдээ гэхэд хажуунаас Рита утас шүүрч аваад
Р: Аан байна уу? Шон би Рита байна. Кейт чамтай хамт явна шүү. Би л үлдчихье. Энэ тэнэгийн үгийг битгий сонс за юу. За дараа яръя. Чау хонгор минь гээд утсаа тасалчихав.

-Чи нээрээ зүгээр биз? Би явчихвал гомдохгүй биз дээ?
-Паа нөгөөдөх чинь бүүр явахнээ гээд намайг буйдангийн дэрээр цохиход би ч нэгийг аваад бид хоорондоо дэрээр байлдаж эхэллээ.

Энэ мэтчилэн явах өдрийн өмнөх орой нүд ирмэх зуур л болов.

-Нарны тосон цацлага?
-Байна
-Нүдний маск?
-Байна
-Блог камер?
-Би энүүгээр тэнд юу хийх юм?
-Яагаав дээ зарим блоггерүүд одуудтай уулзаж ярилцлага аваад байдаг ш дээ. Чи тэнд очоод хэдэн бичлэг хийж ирээд youtube дээрээ тавьчихвал...яаа од маань бүүр тод болоод энэ гэрт надтай хамт амьдрахаа больчих вий дээ. Ер нь дэмий санаа байна. Муусайн өт хорхой нар чамаас улам л салахгүй болчих юм байна.
-Чи чинь бас намайг боддог л юм байна. Заза өөр юу байна?
-3 хос өндөр өсгийт?
-Байна. Гэхдээ ийм олноор яах юм бэ?
- Нэгийг нь энгийн үед, дараагийнх зоогийн газар нэг тиймэрхүү газар, харин нөгөөхийг нь Шон та хоёрын болзоонд зориулсан юм. Энэ даашинзтай яг тохирч байгаа биздээ
-Би тэнд 5 л хонох байтал бараг нүүж очихуйц их юм байна шүү дээ.
-Зүгээрээ зүгээр. За хаана явж байлаа...аан энэ

 Хатагтай "Ноён Мендес"Where stories live. Discover now