12

161 20 3
                                    

Keith
Шон аялан тоглолтын бэлтгэлдээ яваад аль хэдийн 14 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд бидний тухай цуу яриа намжсан ч "Шон та хоёр ямар харилцаатай юм бэ?" гэдэг асуулт бараг хүн болгоны амны уншлага болсон гэхэд хэлсдэхгүй. Ядаж байхад хичээл амраагүй болохоор замдаа өчнөөн атаархсан охидуудтай таараад өчнөөн асуултаар булуулж зарим нь намайг үзэн ядаж ч байлаа. Шон намайг тэдний сэтгэгдэл, нийтлэлүүдийг битгий уншаарай гэсэн болохоор би одоохондоо сошиал хаягуудаа бүгдийг нь хаачихсан. Харин тэр завгүй байгаа ч гэсэн өдөрт заавал надад зав гарган надтай ярьж байгаа шүү. 
- Кейт!!! Хоёулаа өнөөдөр гадуур хооллох уу?
- Аан бас өчнөөн олон мендес арми нартай хамт уу?
- Одоо хангалттай шүү дээ. Хэнд хамаатай юм. Тэр чинь та хоёрын л харилцаа болохоос тэр өчнөөн фен охидынх нь биш. Тэгэхээр одоо харьцгаая.
Белла: Охидоо хүлээгээрэй!
Р: Яасан юу болов?
Б: Та нар төгсөгчдийн үдэлтийн үдэшлэгт уригдсан уу?
Би: Юу? Юун үдэшлэг?
Б: Төгсөгчид л байхгүй юу даа. Сая надаас манай дээд ангийн Лиам хамт явах уу гэж асуухаар нь би зөвшөөрчихсөн.
Р: Чи ч гоё юм аа. Бид 2-г уриагүй болохоор очиж чадахгүй байх аа. Чи л ганцаараа тэрэнтэй явчих.
Б: Харин тэр тухайд хуулийн ангийн Жек чамайг урих тухай Лиамтай ярьж байхыг нь би сонсчихсон. Тэгэхээр миний найз биеэ бэлдээд хүлээж бай.
Р: Жек лав галзуурчихсан байх аа...эсвэл би галзуурчихсан юм уу. Тэр надтай хамт явна гэж ярилаа гэж үү... би тэрэнд таалагддаг юм байх даа *сандрах*
Би: За тайвширдаа. Харин ч та хоёр нэг нэгэндээ сэтгэлтэй бол одоо бодоод байх юм юу байна.
Р: Гэхдэж чи яах юм?
Би: Найз нь зүгээр дээ. Тэглээ ч дараа жил бүгдээрээ тийм зүйлд явахаас хойш одоо яахав дээ.
Б: Заза найз нь одоо харилаа. Баяртай Рита, баяртай Кейт Мендес.

Ахх энэ охиныг дээ. Би номын дэлгүүрийн ажлаасаа гараад оронд нь яг байрныхаа доод талын дэлгүүрт ажиллаж байгаа болохоор их амар байгаа гэхүүдээ. Ядаж байхад дараа 7 хоногоос шалгалтууд эхлэх болохоор шөнөдөө хичээлээ хийсээр л суух юм.
-Би гарчихаад ирье.
- Харанхуй шөнө болчихсон байхад хаачих гээд байгаа юм айн?
- Хүнтэй уулзчихаад ирье сүртэйшдээ.
- Гэхдээ ийм орой эмэгтэй хүн..
- За би л тэд нарыг зодож дээрэмдчихгүй л бол яах ч үгүй*нүдээ эргэлдүүлэх*
- Заз гайхамшигт эмэгтэй минь оройтохгүй шүү.
- Ок.
Яана даа энэ охиныг. Удалгүй ширээний буланд байх утас минь чичирч эхлэн аваад харвал Шон байлаа.
- Би сэрээчхээгүй биз
- Үгүй ээ даалгавраа л хийж байна.
- Хэт битгий өөрийгөө шахаарай. Ядаргаанд орчих вий дээ.
- пссс наад үгээ өөртөө л хэл.
- Заза одоо чиний хоолойг сонсоод санаа амарчихлаа. Эртхэн шиг унтаарай. Би ч гэсэн одоо амарлаа.
- Тэгнээ. Сайхан амраарай.
- Сайхан амраарай.*утсаа таслах*
Ахх түүнийг ямар их санаж байна гээ ч. Урьд нь 5 жил зүгээр л байсан одоо тэхэд 3 хан хоног хамт байчхаад ингэж их санаад л... Цагаа харвал 1 цаг өнгөрч байсан тул маргаашийн хичээлээ бэлдэж тавьчихаад унтахаар хэвтлээ.

Сэрүүлэгний дуугаар сэрэн Ритагын өрөө рүү шагайвал тэр алга байлаа.
Түүнлүү залгах гээд утсаа харвал аль шөнийн 3 цагт Беллагынд хонолоо гэсэн мессеж ирчихсэн байв. Энэ хүн нэрээ эрүүл л байдаг байгаа.

Р: ёооо би бүүр яг үхлээ.
Би: Хохь чинь хэн чамайг урьсан үдэшлэг болгондоо гүйгээд очоод бай гэсэн юм.
Р: Яаж мэдсэн юм?
Би: Уржигдар Эдмунд хэлсэн юм аа.
Б: Юу байцгаан охидоо. Өчигдөр манай Рита ч ёстой алж байна аа тэнд.
Р: Чөтгөр гэж би бас юу хийчихсэн юм бэ*духаа алгадах*
Б: Заза тоголж байхад чинь дээ.*шоолох* Өө нэрээ чамайг Жек хайгаад байна лээ. Одоо миний найзыг урих нь дээ.
Р: ЯАЖ ДЭЭ... Би яаж ийм аймар царай зүстэйгээр тэрэнтэй уулзах юм. Намайг зүгээр өнөөдөр ирээгүй гээд хэлчихгүй дээ.
Б: Өө тэр цаанаас ирж байна. ЖЕК БИД ЭНД БАЙНА *орилох*
Р: АААА чөтгөр аваг Белла... Би ямархуу харагдаж байна.
Би: Төгс*эрхий хуруугаа гозойлгох*
Заз Бел хоёулаа хосуудын гоё мөчид шавар хийгээд яахав одоо явъя.
Б: Амжилт!

Бид хоёр сугадалцсаар явлаа.
- Өө нэрээ Шон та хоёр яаж байна?
- Яахав хуучиндаа л.
- Ямар нэгэн гоё зүйл тохиолдоогүй гэж үү?
- За юу болно гэж?
- Жишээ нь чи овгоо солих тухай ч юм уу?
- Амаа татаж үз. Бид зүгээр найзууд.
- Өө тэндээс чинь хэн ирж байх нь энэ вэ?
Ааа.. Өнөөдөр чинь яачихсан өдөр вэ?
Энэ сургуульд орж ирсэн өдрөөсөө хойш крашлаж бүүр сэтгэлээ илчилсэн сургуулийн урдаа барьдаг сайн тамирчдын нэг тэмцээн нь дууссан бололтой сургууль дээр бүүр нааш алхалж байна шүү дээ.
- Би хаана нуугдах вэ?
- Юунаас нь нуугддаг юм. Чи тэрэнд сэтгэлтэй л байгаа биз. Тэр чинь ямар гэмт хэрэг юм уу.
- Гэхдээ тэрнээс тийм хариу сонсож тийм ичгэвтэр байдалд орсныхоо дараа царайг нь харахаас ичиж байна.
- Зүгээр л тоохгүй л бай л даа. Ямар чамруу ирж байгаа биш... Өө.. Ер нь бид 2 луу чиглээд ирж байна*инээдээ барьж ядах*
- ЮУ???
*: Сайн уу охидоо?
Р: Одоохондоо дажгүй л байна. Тэнгэрийн од энд бидэнтэй ярилцаад юу болоод байгаа билээ энэ чинь?
*: Белла Рита...Бид 2т багахан цаг гаргаж болох уу? Би Кейттэй ярилцах гэж ирсэн юм?
Б,Р: Мэдээж. Цагийг хөгжилтэй өнгөрөөгөөрэй*явах*
- Кейт тавхан минут. Намайг сонсчих.
- Тавхан минут шүү.
- Чи төгсөгчдийн үдэшлэгийг мэднэ дээ. Би энэ жил төгсөж байгаа.
- Тэгээд?
- Тэгээд юу л даа*сандрах*. Би нөгөө...нөгөө... Чи надтай хамт явах уу?

 Хатагтай "Ноён Мендес"Where stories live. Discover now