二十二

171 17 4
                                    

Цуурхал тарааснаас хойш долоо хоногийн дараа BigHit entertainment мэдэгдэл хийхээр сэтгүүлчдийг цуглуулах бол Жонгүүг Дүжүүн хоёр юу ярих, юу ярихгүйгээ ярилцан сууна.

"Хэрвээ Жимин та хоёрын талаар асуувал юу гэж хэлэх болж байна аа" Дүжүүний менежер санаа зовсон өнгө аясаар ийн асуухад

"Зүгээр дээ ахаа санаа зоволтгүй. Энэ талаар хоёр захирал дараа нь мэдэгдэл хийнэ гэж байсан"

"Хоёр захирал үгүйсгэсэн мэдэгдэл хийвэл. Та хоёр болгоомжтой байх ёстой шүү. Дараа нь Пак Жиминий фэнүүд ямар их уурлахыг бодох хэрэгтэй. Чи ч бас олон фэнтэй болсноо санаарай" Дүжүүн Жонгүүгт анхааруулсан өнгө аястай хэлэх бол нөгөөх нь толгой дохих ч түүний нүд үнэхээр гунигтай харагдана. Арга ч үгүй биз хайртай хүнээ олон түмнээс нуугаад, нууцаар уулзаж учирах нь түүнд үнэхээр дарамттай шүү дээ.

Хэвлэлийн бага хурал эхлэхэд бэлэн болсон байх бөгөөд сэтгүүлчид болон хоёр ихэр байраа эзлэн суусан байв.

"Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Юун түрүүнд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Ингээд хэвлэлийн бага хурал эхэлснийг мэдэгдэж байна. Сэтгүүлчид нэг нэгээрээ гурван асуулт асуух боломжтой. Тэр бүгдэд бид чадах чинээгээрээ хариулт өгөхийг хичээх болно оо" Дүжүүний менежер ийн хэлэхэд сэтгүүлчид эхнээсээ асуултаа тавьж эхлэв.

"Миний зүгээс нэг асуулт байна л даа. Юн Дүжүүн дуучин урлагт хөл тавьснаасаа хойш арван жил өнгөрсөн байна. Энэхүү арван жилийн хугацаанд яг хэн нь жинхэнэ ард түмний бахархалт дуучин байсан бэ? Гэдэг дээр маш олон фэнүүд болон үзэгчид хариулт авахыг хүсч байгаа байх та үүн дээр хариулт өгөөч" гэх сэтгүүлчийн үгэнд Дүжүүн микээ асаан "Мэдээж тэгэлгүй яахав. Маш олон хүмүүс үүнийг мэдэхийг хүсч байгаан тодорхой. Арван жилийн хугацаанд Юн Дүжүүн миний бие энэхүү урлагт хүчин зүтгэсээр ирсэн зүтгэсээр ч байгаа гэдгийг та бүхэн мэдэх хэрэгтэй байх"

"Тэгвэл яагаад гэнэт өөрийнхөө ихэрийг олон нийтэд ил болгохоор шийдсэн юм бэ? Анхнаасаа ихэр гэдгээ хэлж болох байсан шүү дээ. Фэнүүд тань үүн дээр маш их эргэлзэж байгаа байх. Гэнэт ямар шалтгааны улмаас олон нийтэд зарлах болсон талаараа тайлбар хийгээч"

"Анхнаасаа хэлж болох байсан ч би өөрийгөө ихэр гэдгийг мэдээгүй байсантай холбоотой. Бас мэдээд хэдэн сар л болж байгаа. Би бага байхдаа айлд өргүүлснээс болж бид хоёр их хол хөндий өссөн. Нэгнээ ч байдаг гэдгийг мэдээгүй болохоор та нараасаа ойлгож өгөхийг хүсч байна" Дүжүүн хариулт өгчихөөд камер луу харан инээмсэглэлээ.

Substitute Player/Completed/Where stories live. Discover now