208 27 2
                                    

"Америкаас Сөүлийн чиглэлийн онгоц газардах гэж байгаа тул та бүхэн аюулгүй байдлаа ханган суудлын бүсээ зүүнэ үү?"

"Аххх ингээд л Солонгост ирчихэж байгаа юмуу. Бүхэл бүтэн арван жил шүү дээ. Ирэлгүй ийм их удсан байхад ганцааранг минь явуулаад л" тэрээр санаа алдан ийн хэлчихээд онгоцноос буух бэлтгэлээ хангаж эхлэв. Аав ээж нь ажил ихтэй тул түүнийг ганцааранг нь онгоцонд суулгасан бөгөөд онгоцны буудлаас ах нь тосож авна гэсэн юм.

"Жаахан байхдаа л харж байсан санагдаж байна. Царайг нь сайн санахгүй байгаа ч тэр намайг хараад таних байлгүй дээ" онгоцны буудлаар дүүрэн хүн байх нь түүнд ахыгаа олоход саад болж байв. Гэвч хэсэг хайсны эцэст олсон нь цаасан дээр түүний нэрийг маш томоор бичсэн хижээл насны эрэгтэй хоёр тийшээ харан түүнийг харуулдана.

"Сайн байна уу? Та би Жон Жонгү" үгийн таслан тэр шууд л тэвэрч авах нь гайхмаар.

"Чи үнэхээр мундаг том залуу болжээ. Ийм сайхан залуу болсонд чинь ах нь үнэхээр баяртай байна. Хоёулаа эхлээд харья. Тэгээд тухтай ярилцая. Эгч чинь хоол хийгээд хүлээж байгаа" гэсээр түүний гараас хувцастай цүнхийг авсаар урд нь гаран түрүүлэн алхав. Жонгүүг машинд суухаасаа өмнө ойр орчимоо сайн ажиглавал танихгүй газар ирчихсэн мэт санагдана. Ууг нь энэ газар чинь түүний төрсөн нутаг шүү дээ.

"Энэ бүхэн шинэлэг санагдаж байна шүү. Яагаад ч юм танихгүй газар ирчихсэн юм шиг тухгүй байна" тэрээр ийн амандаа үглэхэд

"Яасан гэнэ ээ юм хэлсэн үү?" гэх ахынх нь хоолой дуулдахад тэрээр хоолойгоо засан "Юу ч бишдээ ахаа. Бүх зүйл нь өөр болчихож" гэсээр муухан инээмсэглэв.

"Аргагүй шүү дээ. Чи чинь дөнгөж арван хоёртой жаахан хүү байсан. Харин одоо ийм том залуу болчих гэж........түүнтэй дэндүү адилхан юм" сүүлийн өгүүлбэрээ дэндүү сул хэлсэн ч Жонгүүг сонссон ч нээх их юм бодолгүй цонхоор ширтэнэ.

"Ааягуу манай Жонгүүги үнэхээр том залуу болжээ. Юу идэж уусан болоод ийм эрүүл чийрэг биетэй байдаг байна аа" эгч нь түүнийг орж ирснээс хойш магтаалын үг урсган түүнийг эргүүлж тойруулан харсаар л байсан юм.

"Эхэхэх эгчээ одоо болно оо хүн ичээгээд байх юм"

"Яасан ичимхий юм бэ дээ
Хөөрхөн гэдэг нь" гэсээр түүний хацрыг чимхэн илсээр "Тэгээд ямар сургуульд сурах гэж байна даа. Бодсон юм байгаа биздээ. Юу ч байсан ах эгч хоёр нь байнга дэмжих болно шүү" гэсээр инээмсэглэх нь яг л сахиусан тэнгэр шиг харагдана.

Substitute Player/Completed/Where stories live. Discover now