164 24 2
                                    

"Одоо харин чи өөрийнхөө талаар яриач. Яагаад хоёулаа таарч байгаагүй юм бол" Дүжүүн яриагаа дуусган Жонгүүгийн талаар бүхнийг мэдэхийг хүсч байлаа.

"Би арван хоёр настайгаасаа хойш Америкт амьдарсан. Бага насаа нээх санадаггүй юм л даа. Аав ээж хоёр минь Америкт өөрсдийн гэсэн жижиг дунд үйлдвэртэй би айлын ганц хүүхэд л дээ. Тийм учраас ч аав ээж намайг юугаар ч дутаалгүй өсгөсөн. Тэднийхээ итгэлийг алдахгүйн тулд би сургуулийнхаа хамгийн онц сурлагатан болж, тэмцээн уралдаан дуу бүжиг олимпиадыг ганц ч удаа алгасаж байгаагүй. Миний мөрөөдөл бүжигчин болох аав ээж маань ч үүнийг дэмждэг. Хоёулангийнх нь таараагүй шалтгаан магадгүй хоёр өөр улсад амьдарч байсных байх"

"Магадгүй тийм бололтой. Бидний бага нас дэндүү өөр ялгаатай юм. Өөр өөр ертөнцөд амьдарч байсан юм шиг. Гэхдээ энэ бүхэн нэгэнт болоод өнгөрчихсөн магадгүй энэ бүхнийг өөрчлөх боломж бидэнд байгаа ч юм билүү тийм биздээ" Дүжүүн ийн хэлчихээд Жонгүүг рүү мушилзахад тэр бүүр гайхаж орхив.

"Чи энэ үгээрээ яг юу хэлэх гээд байгаа юм"

"Би чамд нэг санал тавъя. Энэ санал чамд ч надад ч ашигтай байх болно" гэсээр сандалаа хойш налан суув.

"Ямар санал юм. Хэрвээ надад ашиггүй байвал би яасан ч зөвшөөрөхгүй шүү" Жонгүүг хөмсгөө зангидан ийн хэлэхэд Дүжүүн багахан хөхрөөд "Үгүй дээ энэ үнэхээр ашигтай санал"

"Тэгээд хэл л дээ. Би маш сайн сонсоод хариугаа хэлье"

"Хоёулаа солигдъё. Дэлгэрүүлж тайлбарлавал чи миний амьдралаар би чиний амьдралаар амьдрана гэсэн үг" түүний яриаг сонсож суусан Жонгүүг гайхширан "Юу яагаад?" гэсээр орилоход Дүжүүн тайвнаар "Учир нь би жирийн амьдралаар амьдрахыг хүсч байна. Харин чи алдратан болохыг хүсдэг. Хоёулаа адилхан царайтай солигдчихсон байхад хэн ч чи бид хоёрыг ялгахгүй. Чи бүхнийг шинээр эхлэх ч хэрэг байхгүй. Энэ үнэхээр амар шүү"

Жонгүүг түүний яриаг маш сайн сонсох ч эргэлзэж байсан юм. Яагаад ч юм хэзээ нэг өдөр баригдвал яана гэсэн бодол эргэлдэж байлаа.

"Хэрвээ бид баригдвал яах вэ? Тэгвэл чиний нэр хүнд сэвтэх болно тийм биш гэж үү?"

"Санаа зовох хэрэггүй дээ. Миний нэр хүнд тийм ч амархан уначихаар хэврэгхэн эд биш. Тийм болохоор чи зүгээр л тийм үгүйгээ хэлчих"

"..............өө тийм чи чинь нээрээ Пак Жиминий шүтэн бишрэгч биздээ. Хэрвээ миний оронд миний амьдралаар амьдарвал Пак Жимин чиний алган дээр л гүйх болно" түүнийг ятгах сүүлчийн арга бол Пак Жимин байсан юм. Жонгүүгийг үүнээс татгалзаж чадахгүй гэдгийг тэр сайн мэдэж байсан юм.

Substitute Player/Completed/Where stories live. Discover now