二十

189 22 2
                                    

Жимин Жонгүүгийн гараас атган нүүр бардам фэнүүдийнхээ хажуугаар алхана. Маргааш гэхэд тэдний талаар муу мэдээлэл цацагдах нь фэнүүдийн хашхиралдаан Жиминийг үзэн ядсан хараалын үгс Жонгүүг рүү халдах гэж оролдсон үйлдэл гээд энэ бүхэн тэдэнд одоо хамаагүй мэт л жаргалтай нь аргагүй инээмсэглэн зөвхөн хоёр биенээ харан алхана.

Тэдний талаарх мэдээ мэдээлэл тэр дороо цацагдаж яг л корона вирус шиг маш хурдан тархаж байлаа. Жимин Жонгүүгийг үнсэж буй бичлэг тэр даруй дэлхийн өнцөг булан бүрт хүрсэн нь фэнүүдийн хүч ямар аймар болохыг илтгэх шиг. Амнаас ам дамжин ярих энэ яриа цар тахлаас ч аймар санагдана.

Фэнүүд хоёр компанийн үүдэнд эсэргүүцэл үзүүлэн жагсаал хийж, захиралуудыг буруутгасан захидал болон илгээмж, хоёр компаний ажилчдын компьютер суурин утсыг шатаах шахна. Үүнээс болж хоёр компани хөл хөдөлгөөнд орсон харагдана. Гэвч энэ бүхэнд хэн буруутай гэж захиралууд эсвэл ажилчид бүүр болоогүй тэдний хоёр менежер үү? Эсвэл хоёр биенээ гэх тэдний хайр уу? Үгүй дээ хонгорууд минь та нар буруу бодож байна. Тэдэнд ямар ч буруу байхгүй шүү дээ үүнд буруутан хайгаад ч олдохгүй байх.

Компаниуд хөл хөдөлгөөнд орсноос болж хоёр захирал дэлбэрэхээс наахнуур үзэгдэнэ. Хэрэв тэдний дөнгөж асах гэж буй цог нь дээр жижигхээн оч үсэргэхэд л дотор нь буй бөмбөг boom boom гээд л дэлбэрэхэд бэлэн байлаа.

"Захиралууд та хоёрыг хүлээж байгаа. Их уурласан харагдсан бэлтгэлтэй байгаарай" Бан захиралын нарийн бичиг ийн хэлчихээд ихэд санаа зовсон харц шидлэнэ. Тэднийг дотогш ороход захиралууд буйдан дээр сууж менежерүүд нь толгой гудайлган зогсож байв.

"Захиралаа энэ бүгдийг би-" Жонгүүг Жиминд битгий ярь гэсэн анхааруулга өгөн гарнаас нь зуурав.

"Энэ юу болж байгаа юм айн Юн Дүжүүн би чамд анхааруулсан тийм биз. Чиний бүх шийдвэрийг хүндэтгээд Пак Жиминийг хүртэл чамтай хамт явуулсан. Гэтэл яагаад ийм том сенсаци тарьчихаж байгаа юм. Бид фэнүүдийн чинь өмнө хэлэх үггүй болчихоод сууж байна. Мэдэгдэл хий гэсэн өч төчнөөн захиадлууд уул овоо шиг ихсээд гадаах фэнүүд чинь хүртэл биднийг тал талаас минь барьж идэх нь Юн Дүжүүн Пак Жимин яаж энэ асуудлыг шийдвэрдэх гэж байна" Бан захирал уурлахгүй байхыг хичээн тайван ярихыг оролдох ч хоолойн өнгө нь их л ширүүн сонсогдоно.

"Пак Жиминийг ижил хүйстэн гэдгийг бид бүгд мэднэ. Өөрийгөө илчлээд удаж байгаа ч тэр нь дөнгөж намжиж одоо л нэг Пак Жиминийг тайз нь дээр гаргаж болох нь гэж бодтол бас яагаад. Би үнэхээр гайхаж байна Пак Жимин чи дахиж хэзээ ч тайзан дээр гарахыг хүсэхгүй байгаа юмуу? Аль эсвэл чи энэ оргилд хүрэх гэж яаж зовж ямар хэцүү замыг туулж ирсэнээ мартчихаа юу? Пак Жимин би чамд үнэхээр сэтгэл дундуур байна" Жинён захиралын үгэнд Жимин ихэд эмзэглэсэн харагдана. Энд байгаа бүх хүн Жиминийг ямар хүчээр яаж энэ нэр хүндийг олж авсныг мэднэ шүү дээ.

Substitute Player/Completed/Where stories live. Discover now