十二

187 21 1
                                    

"Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Та хэд бол миний хамаалагч сахиусан тэнгэрүүд шүү. Та наргүй бол би энэ оргилд хүрч чадахгүй байсан. Яг одоо энэ тайзан дээр зогсоод мөрөөдлөө биелүүлээд ингээд зогсохгүй байх байсан. Та нартаа хайртай шүү. Харин одоо би энэ тайзан дээр нэгэн гайхалтай хүнийг урья. Би тэр хүнийг миний Euphoria дээр бүжиглээсэй гэж хүсч байна" гэсээр инээмсэглэн дуугаа эхлүүллээ.

"Чи бол амьдралд минь ахин гийсэн нарны туяа
"Бага насны мөрөөдлүүдийн минь эргэн эрэлт
"Энэ мэдрэмж яг юу болохыг мэдэхгүй нь
"Магадгүй энэ газар ч бас зүүд зэрэглээн дундах юм болов уу?
"Зүүд гэдэг элсэн цөл дэх цэнхэр зэрэглээ
"Миний дотор бүр гүнд нь орших "a priori"
"Амьсгалж ч чадахгүй болтлоо аз жаргалтай болж байна
"Орчин тойрон аажим аажмаар тодорч байна
"Тэртээ холоос ч далайн чимээ сонсогдож байна
"Зүүдээ гатлан ширэнгэн ойг туулаад
"Тодрон тодрох тэр газар луу явья
"Одоо гарнаас минь атгаач, учир нь чи бол миний сэтгэл хөдлөл"

Дүжүүний дууны дахилтан дээр нь харна гэж бодоогүй хүнээ харсан фэнүүд нь бараг л галзуурч байлаа. Тэд Пак Жиминийг байна гэж хэзээ ч төсөөлөөгүй юм. Аргагүй шүү дээ хоёр компани огт мэдэгдэл хийгээгүйн дээр Дүжүүн нисэх оройноо хоёр захиралаас зөвшөөрөл авсан шүү дээ. Бан захирал болоод JYP хоёрт мэдэгдэл хийх ч хугацаа байгаагүй юм. Тэгээд л шууд Пак Жиминийг Дүжүүний тоглолтын хамгийн том гэнэтийн бэлэг болгосон юм.
Дүжүүний дуу дуусч тэд хоёул гар гараасаа хөтлөн доош бөхийцгөөв.

"Пак Жимин миний тоглолтнь дээр фэнүүдэд маань гэнэтийн бэлэг барьсан чамд баярлалаа. Бүгдээрээ Пак Жиминд талархаад алга ташы"

"..........Жимин~ши чи нэлээн удаан хугацааны дараа тайзан дээр гарч байна шүү дээ. Сэтгэгдэл ямар байна бидэнтэй хуваалцаач"

"Сайн байцгаана уу? Би модерн бүжигчин Пак Жимин байна. Би тайзан дээр маш удаан хугацааны дараа гарч байгаа болохоор сандрал их байлаа. Намайг өөрийнхөө тоглолтон дээр урьж бүжиглүүлж байгаа Юн Дүжүүндээ баярлалаа. Анх энэ саналыг аваад үнэхээр их цочирдсон шүү. Дэлхийн хэмжээний од надаас үүнийг гуйлаа шүү дээ гээд л үнэхээр их гайхсан. Гэхдээ яг одоо энэ тайзан дээр ингээд бүжиглээд зогсож байгаадаа үнэхээр аз жаргалтай байна тайзаа ч бас санасан байна" гэсээр инээмсэглэн зогсоход фэнүүд нь бүгд Юн Дүжүүн Пак Жимин гэж орилолдоно.

Substitute Player/Completed/Where stories live. Discover now