209 31 1
                                    

Дүжүүн тэр залууг хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Өөртэй нь дэндүү адилхан залуу түүний өөдөөс хараад зогсож байна шүү дээ. Энэ чинь байж болно гэж үү?

"Хөөе залуу би өөрийгөө царайлаг гэдгээ мэднэ ээ. Гэхдээ чи надад дурлачихаагүй л бол наад өлөн нүдээ надаас салгаж үз бурхан минь" гэсээр нүдээ эргэлдүүлнэ. Дүжүүн шууд л түүний гараас чирэн машин руугаа алхлаа.

"Чи солиотой юмуу. Үхсэндээ хүн чирээд байгаа юм. Хөөе залуу намайг сонсож байна уу?" тэрний үглэхийг үл тоон машиндаа суулгаад "Ийм зүйл байж болох уу?" Дүжүүн балмагдсан харагдах ба хоёр гар нь чичирч байгаа харагдана.

"Танихгүй гаж донтоон. Хэн болчихоод намайг дураараа чирж машиндаа суулгаад байгаа юм. Чамд аав ээж чинь хүмүүжил гэдэг зүйл заагаагүй хэрэг үү? Алив чи наад малгай маскаа аваадах" гэсээр түүний нүүр лүү гараа явуултал Дүжүүн шууд л гарын бариад авав.

"Би юм бодож байна. Харин чи битгий чалчаад бай. Дуугай л наад амаа хамхиад сууж бай" гэсээр хойш сандалаа налаад хэвтээд өгөв. Машин дотор хэсэг чимээгүй байдал ноёрхсоны эцэст Дүжүүн түрүүлэн ам нээв.

"Намайг хараад битгий хашхираарай. Энэ ч бас надад хүнд тусч байгаа болохоор хоёулаа адилхан байдалд орно гэсэн үг" хэлж байх явцдаа малгай маскаа авахад Жонгүүгийн гаргах хариу үйлдэл зүгээр л ухаан алдах байсан юм. Харин Дүжүүн зүгээр л нүдээ эргэлдүүлнэ.

Жонгүүгийн нүүрэнд хүйтэн бөгөөд шингэн зүйл мэдрэгдэхэд тэрээр цочин нүдээ нээв. Гэвч өөдөөс нь харах залууг хараад тэр муухай хашхиран сандал дээрээ үсэрч цовхчиход Дүжүүн шууд л амыг нь таглан "Би чамд хэлсэн биздээ чи тэнэг юмуу? Одоо би гараа авна. Харин чи орилож болохгүй шүү" гэхэд Жонгүүг толгой дохин амьсгаагаа гүнзгий аван гаргана.

"Чи хэн юм. Яагаад надтай адилхан царайтай. Энэ үнэхээр гэнэтийн байна үнэхээр хачин" Жонгүүг амандаа шулагнан суухад Дүжүүний утас дуугаран харвал менежер нь байх аж.

"Чи чинь хаашаа алга болчихов оо. Би чамайг компаниар дүүрэн хайлаа. Чи хаана ч алга байх юм. Хаана юугаа хийгээд байгаа юм. Энд бүжгийн багш чинь боож үхэхэд бэлэн байна. Яг одоо хурдан хүрээд ир"

"Зааза би компани дотор л байна шдээ. Хүн сайн хайгаагүй байж одоо бүжгийн өрөө рүү орлоо" гэсээр утсаа таслаж орхив. Юн Дүжүүн худлаа ярихдаа үнэхээр сайн юм гээч.

"Хөөе залуу чамайг хэн гэдэг юм бас дугаараа. Маргааш чамтай уулзаж ярилцах зүйл байна. Энэ утсан дээр дугаараа тэмдгэлчих" гэсээр Дүжүүн буцааж малгай маскаа өмсөж эхлэв.

"Ю.юу намайг Жон Жонгүүг гэдэг" гэсээр түгдрэн "Харин чамайг хэн гэдэг юм"

"Тэрийг маргааш хэлье. Харин чи одоо гэртээ хариад энэ тухай хэнд ч хэлж болохгүй шүү. Энэ бид хоёрын дунд л үлдэг" гэсээр Жонгүүгийг буулган компани руугаа хурдлан давхив.

Юу болоод өнгөрчихөв өө. Надтай усны дусал мэт адилхан залуу байна гэдэг үнэхээр байж боломгүй юм. Энэ яг л зүүд зэрэглээ шиг бүх зүйл нүд ирмэхийн зуур болоод өнгөрчихлөө. Жонгүүг гэртээ ирсэн ч тэр шокноосоо гараагүй харагдана. Яг л сүнс харсан юм шиг царай нь цайж, толгой нь эргэн нүднийх нь хараа тогтохгүй ийш тийшээ тэнүүчилнэ.

"Жонгүүг бие чинь зүгээр биз" авга эгч нь түүний өрөөнд жимс оруулж ирэхдээ Жонгүүгийг хараад уулга алдав.

"Наад царай чинь нэг л биш байна даа. Ямар нэгэн юм болоо юу? Хаашаа яваад ирсэн болоод" гэж үглэх эгчийгээ дуугай болгоод "Эгчээ би зүгээр дээ эндхийн цаг агаараас л болсон байх. Та санаа зоволтгүй дээ. Хоёр гурван хоногоос дасчих байх. Та одоо амар даа би унтлаа" түүний хоолой сул сонсогдох бөгөөд биеэ даахгүй байгаа мэт харагдана. Эгч нь түүнд санаа зовсон ч аав ээжийгээ санаад байгаа байх гэсэн дүгнэлтэнд хүрэв.

"Аааа н*вш гэж Америкт байхад би амьдралдаа санаа зовохгүй сайхан байсан юмсан. Гэтэл одоо юу болоод байна аа. Надтай адилхан царайтай хүн байна гэдэг бүүр болоогүй бүх зүйл нь шүү. Ийм зүйл чинь кинон дээр л гардаг биздээ" Жонгүүг тайван ч сууж чадахгүй байх ба харсан зүйлдээ ч итгэхгүй байлаа.

"Энэ зүгээр л зүүд маргааш өглөө сэрэхэд энэ бүхэн зүгээр л нэг миний зүүд байх болно" ийн хэлсээр нүдээ аних нь тэр үүнд үнэхээр итгэхгүй байгаа бололтой.

Энэ үеэр Дүжүүн бүжгийн багшдаа хэд хэд загинуулсан бөгөөд арай л гэж бүжгийн бэлтгэлээ дуусгасан юм.

"Чи чинь өнөөдөр яачихсан болоод маргааш гэхэд оюун бодлоо цэгцэлсэн байгаарай. Тэгэхгүй бол чиний эргэн эрэлт хойшилогдох болно шүү" багш нь ийн хатуухан хэлчихээд гарч явахад менежер нь санаа алдсаар түүний хажууд зогслоо.

"Ахаа миний өнөөдрийн хуваарь ингээд дуусчихсан биздээ. Тийм бол би явлаа. Маргааш өглөө яг цагтаа ирнэ ээ" тэр менежерийнхээ үгийг ч сонсолгүй шууд л маск малгайгаа зүүн машины зогсоол руу яаравчиллаа.

"Маргааш сэтгэл санаа нь тогтвортой болсон байгаасай. Түүний өмнөөс байнга загинуулах би чинь ямар л ажил хийгээд байна даа"

Дүжүүн гэртээ ирэн тархин дахь бодлоо цэгцлэх гэж хэсэг хугацаанд суув.

"Тиймээ энэ л миний боломж. Надад ийм боломж олдож байхад би яасан гэж татгалзах билээ" түүний нүүрэнд тийм гэхийн аргагүй инээмсэглэл тодрох нь түүнийг яг л эрлэгийн элч шиг харагдуулна. Түүний бодолд юу эргэлдэж байгааг хэн ч тааж чадашгүй.

Substitute Player/Completed/Where stories live. Discover now