166 22 1
                                    

Жонгүүг хар хурдаараа явсаар захирал гэх өрөөний өмнө ирэн тогшихчгүй хаалгын бараг л цөмлөх шахам түлхээд орчихов. Харин ширээний ард бичиг цаастай зууралдаж байсан Бан захирал үнхэлцэгээ хагартал цочисон харагдана.

"Юн Дүжүүн хэзээ болих юм бэ? Чамд миний хаалгыг тогших ухаан алга уу? Хэзээ нэг өдөр энэ хаалга салж унах байх шүү төмөр хаалга л олж хийдэг юмуу яадаг юм"

"........Кхм тэгээд ямар хэргээр миний хаалгыг цөм өшиглөж орж ирэв дээ. Ноён Юн Дүжүүн" гэсээр хоёр гараа урдаа аван суухад Жонгүүг шууд л гараа ширээн дээр нь хүчтэйхэн шиг тавьсаар "Би аялан тоглолтон дээрээ Пак Жиминийг бүжиглээсэй гэж хүсч байна түүнийг авч явахыг зөвшөөр" шууд л тулгасан асуултанд нь Бан захиралын нүд бараг л орой дээрээ гарсан харагдана.

"Одоо байтлаасаа хаалга минь багадаад ширээг минь дундуур нь хуваахаар шийдээ юу Юн Дүжүүн"

"ЗАХИРАЛ АА би юм асууж байна шдээ" чанга орилоонд нь захирал битгий хэл хаалганы цаана явж байгаа хүн хүртэл цочиж байсан юм.

"Чи чинь галзуурчихаа юу? Яаж Пак Жиминийг авч явах гээд байгаа юм JYP үүнийг зөвшөөрнө гэж бодоо юу? Чиний хүссэнээр бүх зүйл бүтчихдэггүй юм Дүжүүн чи дэндүү дураараа байна" Бан захирал өөдөөс нь ийн орилоход Жонгүүгийн нүдэнд шууд л нулимс хураад ирэв.

"Захирал аа би таниас гуйж байна шдээ. Би Пак Жимингүй бол явахгүй ээ. Та миний оронд яв эсвэл аялан тоглолт цуцлагдсан гэж хэл" гэсээр эхэр татан уйлж эхлэв. Энэ Жонгүүг хэтэрхий сайн жүжиглэж байна тийм биш гэж үү? Гэвч Бан захирал үүнд нь итгэж орхисон юм.

Жонгүүгийг уйлаад эхлэхээр нь сандран салфетки урд нь тавьсаар "Чи нээрээ надад хэтэрхий их эрхэлж байна. Би ч чамайг хэтэрхий их эрхлүүлж байна тийм биш гэж үү? Ойрдоо их шаргуу байгаад байсан юм ингэх гээд л байж л дээ. Заа яахав би JYPтай ярилцы болж байна уу? Усан нүдлээд байлгүй одоо өрөөнөөс гар ярилцчихаад хэлье"

Бан захирал Дүжүүнд яасан ч хатуу хандаж чаддаггүй билээ. Бусад дадлагажигч болоод IDOLуудад хатуу ханддаг ч ганцхан Дүжүүнд л тэгж чаддаггүй юм. Учир нь Юн Дүжүүн хэтэрхий шаргуу нэгэн бүх зүйлийг сайнаараа хийж маш хурдан сурч маш хурдан өсөн дэвжиж байгаа нэгэн болохоор түүнд хатуу хандаад байдаггүй.

"Юн Дүжүүн чиний гуйлт чинь хэрээс хэтэрсэн ч гэлээ би JYPыг зөвшөөрүүлж чадлаа. Харин үүний хариуд чи аялан тоглолтоо ямар ч асуудалгүй дуусгана шүү" гэхэд Жонгүүг хэт баярласандаа хөл нь газар хүрэхгүй байгаа харагдана.

"Баярлалаа захирал аа та хамгийн шилдэг нь шүү. Тэгнэ ээ би хамгийн сайнаараа хийчихээд хүрээд ирэх болохоор та санаа зоволтгүй" гэсээр инээмсэглэн өрөөнөөс нь гарав.

"Пак Жимин очиж байна шүү. Бүх зүйлээ бэлдээд гэрийнхээ гадаа гараад ир шууд онгоцны буудал явъя"

Австрали улс Сидней хот

"Сокжин би чамд нэг ажил даалгамаар байна. Чи Ким Тэхён гэх хүний мэдээлэл болоод гэрийн хаягийг надад олоод өг. Иймэрхүү зүйл чамд бол асуудалгүй биздээ"

"Окэе. Мэдээж энэ чинь хэдхэн цагийн л ажил шдээ андаа би олчихоод буцаад холбогдоё"

Дүжүүн гэртээ ирсэн ч Тэхёны царай болоод инээмсэглэл огт түүний бодлоос салж өгөхгүй байсан юм. Тэр бараг л түүнд анхны харцаар дурлаж орхисон. Гэхдээ тэр өөрийгөө хэзээ ч хэн нэгэнд дурлана гэж бодож байгаагүй Пак Жимин ч түүнийг өөртөө дурлуулж чадаагүй шүү дээ. Гэтэл хэдхэн цагийн өмнө харсан тэр дүр зураглал түүнийг хяналтгүй болгож орхисон юм. Ким Тэхён түүнд нэг л онцгой санагдсан. Түүний нүд яг л доош нь сордог элс шиг Дүжүүнийг өөртөө уусгачихсан. Тэр харцанд нь төөрч, инээмсэглэлд нь мансуурч, хоолойнд нь ховсдуулчихсан. Яг л хар тамхи шиг.

"Дүжүүн гэрийн хаягийн олчихлоо. Тэр энд ирээд дөрвөн жил болж байгаа юм байна. 1995 оны 12 сарын 30нд төрсөн. Гурван жилийн өмнө сургуулиа төгсчихөөд мэргэжлээрээ ажилж байсан ч түр ажилаад гарчихсан. Аав ээж нь Солонгост байдаг айлын бага хүү эрх нь дэндсэн л залуу байна даа. Бүжигт хайртай бас дуулах дуртай нэгэн"

"Заа баярлалаа Сокжин хаягийн зурвасаар явуулчих" гэсээр нүүрэндээ бяцхан инээмсэглэл тодруулан "Заа яахав чи намайг дэндүү их бассан шүү. Одоо өөрийгөө хэн болохоо харуулна аа Ким Тэхён" утсанд нь зурвас ирэхэд тэр шууд л хүрмээ шүүрсээр Тэхёны гэр лүү яаравчиллаа. Тэр Тэхёныг харна гэхээсээ тэсч ядаж байсан юм.

Тэхёны гэрийн гадаа ирээд хонхын дарах үгүйдээ эргэлзэн зогсоход түүний ард хэн нэгний хоолой засах дуулдав.

"Уучлаарай залуу би гэр лүүгээ орчих уу?" гэх дуунаар эргэж харвал Дүжүүнээс чүд чүд өндөр. Өндөр хамар өтгөн хөмсөгтэй залуу өөдөөс нь хараад зогсож байв. Гэхдээ Дүжүүн гайхаж орхисон юм. Сая энэ залуу миний гэр гэсэн үү?

"Энэ танай гэр юмуу? Энд Ким Тэхён гэдэг залуу амьдардаг уу?"

"Тиймээ энэ манай гэр бас чи миний хайраар яах гэж байгаа юм. Түүнтэй уулзахыг хүсээ юу? Уулзмаар байгаа бол тогшоод ор л доо" гэх залуугийн үгэнд Дүжүүн шоконд орсон ч "Үгүй дээ баярлалаа дараа болъё доо" гэсээр хажуугаар нь зөрөн цахилгаан шатанд суухад танихгүй залуу Дүжүүн рүү хэсэг харж байгаад мөрөө хавчин кодоо хийн оров.

Substitute Player/Completed/Where stories live. Discover now