181 25 2
                                    

Жон Жонгүүг Юн Дүжүүний дүрээр Юн Дүжүүн Жон Жонгүүгийн дүрээр амьдраад аль хэдийнээ гурван сарыг ардаа орхисон байв. Энэ хугацаанд Жонгүүг бараг л өөрийгөө алдсан мэт санагдана. Аав ээж ах эгч эхэндээ хэцүү байсан ч завгүй өдрүүдийн ачаар тэр бүгдийг мартаж орхисон юм. Тэр өдөр бүр хичээсээр бүхнийг өөрийн болгосоор дуу бүжиг кино зохиол тэр бүхнийг төгс сурч байсан юм. Яг л Юн Дүжүүн шиг.

"Дүжүүн сайн байлаа. Өнөөдөр энэ хүргээд дуусгая. Маргааш аялан тоглолт чинь эхлэх болохоор бэлтгэлтэй байгаарай" гэсээр бүжгийн багш нь өрөөнөөс гарч одов.

"Дүжүүн өнөөдөр үнэхээр мундаг байлаа. Бараг л алдсангүй. Энэ бүжгийг чи бараг л долоохон хоногийн дотор сурчихлаа шдээ. Өдөр бүр сайжирсаар байх юм" менежер нь түүнээр бахархан мөрөн дээр нь гараа тавихад Жонгүүг гарын буулгаад "Би чинь Юн Дүжүүн алдах гэдэг үг миний үгсийн санд битгий хэл толгойд ч байхгүй. Өнөөдрийн хуваарь дуусчихсан юм чинь би явлаа" ус болон алчуураа менежер лүүгээ шидэлсээр цүнхтэй хувцсаа аван гарч одов.

"Гэхдээ мундаг байлаа гээд улам л их зан суугаад байх юм. Яах вэ энэ хүүхдийг. Би ууг нь зарц нь биш түүнийг чиглүүлж тусалж дэмжих үүрэгтэй менежер нь юмсан" гэсээр санаа алдан сандал дээр суулаа.

Жонгүүг компаниасаа гаран машиндаа суусаар гэрийн зүг хөдлөв. Байрны гадна байх машины зогсоолд машинаа байрлуулчихаад түлхүүрээ эргүүлсэн шигээ шүгэлдэн алхаж яваад харна гэж төсөөлөөгүй бүүр уулзана ч гэж бодоогүй хүнтэйгээ таарчихав.

"Юн Дүжүүн чи чинь амьд юм байна шдээ. Чамайг ирэхгүй байхаар чинь гайхаж байлаа. Царайг чинь зөвхөн зурагтаар л хэд хэд харсан. Арай сэтгэл санаа чинь гайгүй болчихоод намайг мартчихсан юм биш биздээ" гэсээр Пак Жимин инээмсэглэн түүний өөдөөс харан зогсоно.

"Чи энд юу хийж.....яваа юм" тэр гайхаж байлаа. Яагаад тэр энд байж байгаа юм бол Юн Дүжүүнтэй уулзах гэж ирлээ гэж үү?

"Юу гэсэн үг юм. Чамайг ирэхгүй болохоор чинь санаад хүрээд ирж байхад. Яасан чи арай намайг санаагүй юм биш биздээ" өөр лүү нь ойртсоор тэр хоёр хэдхэн см зайтай зогсоно. Жонгүүг юу хйихээ яг яахаа мэдэхээ байчихав. Тэр үнэхээр тулгамдаж байсан юм. Пак Жимин яг одоо түүний өөдөөс хараад зүрх булаам инээмсэглэлээрээ инээгээд зогсож байна шүү дээ.

"Эхлээд хоёулаа манайд оръё тэгээд тухтай ярилцая" түүний тархи эрүүлээр сэтгэж чадахгүй хэдэн минут зогссоны дараагаар тэр арай л гэж хэдэн үг амнаасаа унагасан юм.

Substitute Player/Completed/Where stories live. Discover now