十四

180 18 0
                                    

Хэд хоногийн дараа

Жонгүүг Жиминтэй ярилцсан өдрөөс хойш нэлээдгүй хугацааг ярилцалгүй өнгөрөөсөн байв. Жонгүүг ярилцахыг хүсэх ч Жимин түүнээс зугтсаар л. Тайзан дээр хэвийн мэт дүр эсгэн инээмсэглэх Жимин тайзнаас буугаад тэр яаж ийж байгаад л Жонгүүгаас зугтах ямар нэгэн шалтаг гаргасаар эцэстээ Жонгүүг шантарч байв.
Тэдний дахин нэг тоглолт өндөрлөхөд Жимин тайзнаас буун хувцас солих өрөө рүү том том алхалсаар шууд л орон хаалгаа түгжиж орхив. Түүний зүрх бөмбөр мэт хурдан цохилох ч тэрээр өөрийгөө тайтгаруулах гэж хичээнэ. Жонгүүгийн тайзан дээр гаргасан үйлдэл түүнийг багагүй сандаргасан бөгөөд түүнд дурлах дахин нэг шалтагийг бий болгосон юм. Гэвч тэдний зураг интернэт орчиноор цацагдах вий гэхээс тэр үхтлээ айж байлаа.

"Жимин хаалгаа нээ. Бид ярилцах хэрэгтэй байна чи надаас хэр удаан зугтах гэсэн юм. Тайзнаас буугаад чи надаас өөрийгөө шууд л тусгаарлаж орхих юм. Энэ байдлаараа бид ойлголцохгүй чи мэдэж байгаа шдээ" Жонгүүг хаалганы гадна зогсох бөгөөд Жиминээс хаалга нээхийг гуйсаар л. Хэсэг хугацаа өнгөрөхөд хаалганы гадна ч тэр дотор ч тэр чив чимээгүй байдал ноёрхов. Гэвч Жимин Жонгүүгийг яваагүй байгааг мэдэж байлаа.

Жимин хаалгаа нээн "Энэ удаад л ярилцана. Хэрэв ойлголцохгүй бол би чамаас зугтсаар л байх болно. Магад би энэ аялан тоглолтыг дуусгахгүй ч байж мэднэ шүү" хаалганы цаанаас шагайх Жиминийг харсан Жонгүүг туулайн шүдээ гарган баярласандаа толгойгоо хурдан хурдан дохино.

"Тэгээд чиний ярих зүйл чинь юу юм өмнө нь бид хоёр удаа ярилцсан ч чи хоёуланг нь сүйтгэсэн. Харин энэ удаагийнх сүүлийнх байх болно. Ойлгосон уу? Юн Дүжүүн"

"..........аан тэгээд бас саяны тэр тайзан дээрх үйлдлээ тайлбарлаадах"

"Пак Жимин тэр бол чамайг гэсэн миний сэтгэлийн нэг илрэл ойлгож байна уу? Тайзан дээрээ гаргадаг бүх үйлдэлээ би зөвхөн чамд л зориулдаг энэ бол худал байхгүй үнэн. Өмнө нь би ямар байсан одоо энэ цагт тэр огт хамаагүй. Би өөрчлөгдсөн өөр нэгэн болсон. Чиний сэтгэлээр тоглож чамайг ашиглаж хаясан юм бол байхгүй. Яг одоо энд энэ тайзан дээр гаргаж байгаа миний үйлдлүүдэд ямар ч худал хуурмаг зүйл байхгүй. Учир нь БИ ЧАМД ХАЙРТАЙ. Би чамд үүнийг л ойлгуулах гэсэн юм. Өмнө нь гаргадаг байсан үйлдэл хэлсэн үг бүрээсээ уучлалт гуйя. Чамайг уучилна гэвэл би юуг ч хийхэд бэлэн байна. Чиний сэтгэлд үүсгэсэн тэр бүх хар бараан дурсамжыг би арилгаж чадахгүй ч тэр бүгдийг гэгээлэг хөгжилтэй дурсамжуудаар дүүргэн бүдэг болгохыг хүсч байна" Жонгүүг Жиминд ойртсоор бэлхүүсээр нь гараа оруулан тэврэхэд энэ бүх үгэнд цочирдсон Жимин ямар хариу үйлдэл үзүүлэхээ үл мэднэ.

Substitute Player/Completed/Where stories live. Discover now