˙° 13

566 128 7
                                    

◦ ✩ ◦

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Гусү, чи бидэнтэй хамт кино үзэх үү?"

Цүнхэндээ хичээлүүдээ хийж байтал Миён надаас асуулаа. Түүний хажууд Киёл, Эра хоёр ч мөн байв. Би тэдэнтэй энэ жилээс эхлээд харьцаж эхэлсэн ч бид яг тийм найзууд гэхээр харилцаагүй. Гэхдээ тэд их дажгүй охид шиг санагддаг.

"хэзээ?"

"өнөөдөр. Өнөөдөр эрт тарчихсан болохоор кино үздэг юм уу, гээд. Чи завтай бол хамт явж болно шүү"

Миён инээмсэглэн хэллээ. Тэдэнд үгүй гээд байх шалтгаан байхгүй л дээ. Гэхдээ.. Жэну надтай ярилцах хэрэг байна гэсэн юмсан. Түүнд дараа болъё гээд хэлчихвэл гомдох болов уу? Сайн найзын хувьд хэлэх гэж байгаа зүйлийг нь үл тоогоод.. Гэхдээ би түүнийг нь сонсож чадахгүй гэж бодож байна.

"..ойлголоо, тэгье"

Намайг хэлэхэд тэд инээмсэглэн "ашгүй дээ" гэлээ.

"за тэгвэл явцгаая"

Киёл шууд л намайг сугадаж аваад үүд рүү явж эхлэв. Тэгтэл биднийг яг ангиас гарч ирэхэд өөдөөс Жэну ирж таарах нь тэр. Тэр бага зэрэг гайхсан харагдах бөгөөд том нүдэлсээр намайг болон тэднийг ээлжлэн харах аж.

"Гусү, хоёулаа-"

"уучлаарай, өнөөдөр амжихгүй болчихлоо. Хоёулаа дараа нь хамт явцгаая. Болох уу?"

Намайг асуухад Жэну хэсэг чимээгүй байснаа доош хараад "ойлголоо" гэлээ. Дуу нь цаашаа орчихсон, тэр яг л урам хугарсан мэт харагдаж байв. Эзэн нь хамт байж чадахгүй гэсэнд гуниглаад, чих нь доош унжчихсан бяцхан гөлөг шиг. Үгүй ээ, үнэндээ түүнээс ч дор.

Мэдээж түүнийг ямар нэг байдлаар надад гомдоно гэдгийг мэдэж байсан. Түүнтэй олон жил найзалсан хүний хувьд түүнийг гаднаа тэгж харагддаггүй ч, дотроо эмзэг жаал гэдгийг би хамгийн сайн мэднэ.

Ааа... хэлсэн үгэндээ ийм хурдан харамсана гэж бодсонгүй.



Жэнуг гунигтай байгааг харах миний хамгийн дургүй зүйл юмсан.

friends | jenoWhere stories live. Discover now