˙° 10

645 127 5
                                    

◦ ✩ ◦

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"хөөе.. Чи зүгээр үү?"

Хэн нэгэн асуухад нь толгой өндийн харвал Рэнжүн байлаа. Ангид бид хоёроос өөр хүн байхгүй байгааг харвал цайны цаг болчихсон бололтой. Би хэзээ дээ унтчихав аа..

"зүгээрээ. Өчигдөр оройтож унтсанаас болсон бололтой. Нэг мэдсэн унтчихаж"

Ингэж хэлчхээд өндийн суухад Рэнжүн урд минь суулаа.

"царай чинь нэг л цонхигор, бас хичээлийн цагаар унтаад байсан болохоор чинь бие чинь өвдчихөж л гэж бодлоо. Гэхдээ зүгээр бол ашгүй дээ"

Рэнжүн ингэж хэлээд чимээгүй болсон ба бид хэсэг тэгж чимээгүй сууцгаав. Жэнугаас болоод хичээлдээ төвлөрч чадахгүй, нойр ч хүрэхгүй, сэтгэл санааны хувьд авах юмгүй байгаа нь үнэн. Гэхдээ тэр нь арай нүүрэн дээр минь илт байгаа юм биш биз дээ?

"ямар нэг зүйл болсон бол хэлээрэй. Чамайг сонсож өгнө шүү. Ганцаараа дотроо хадгалаад байж болохгүй"

Рэнжүнийг хэлэхэд нь би түүн рүү гайхан харлаа.

"хэл гэж ятгахгүй ээ. Хэлмээр байгаа үедээ хэлээрэй. Гэхдээ санааг чинь зовоогоод байгаа зүйлийг бусадтай хуваалцчихвал арай хөнгөрдөг биз дээ?"

Рэнжүн ингэж хэлснээ хоёр эрхий хуруугаараа хөмсгийг минь илээд "Жэмин ч бас чамайг анзаарчхаад санаа зовоод л байгаа" гэлээ.

Бурхан минь, тэд үргэлж л ийм байх юм. Хэрэгтэй үед үргэлж хажууд байж зөвлөөд л.. Тэдэн шиг найзуудтай байгаадаа үнэхээр баярлаж байна.

"санааг чинь зовоосонд уучлаарай. Гэхдээ одоохондоо.. түр зуур л ганцааранг минь орхиж болох уу?"

"ойлголоо"

Рэнжүн инээмсэглэсээр үүнээс өөр зүйл хэлсэнгүй. Түүн шиг хүн хажууд минь байгаа нь сайн хэрэг. Үнэндээ Рэнжүнд үнэнээ хэлсэн ч тэр намайг юунд ч буруутгахгүй. Харин ч надад санаа тавьж, зааж зөвлөнө.

Гэхдээ би одоохондоо хэлж чадахгүй нь. Хэн нэгэнд өөрийн жинхэнэ мэдрэмжээ хэлэхэд бэлэн биш байна.

friends | jenoWhere stories live. Discover now