˙° 16

644 139 11
                                    

◦ ✩ ◦

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ангид орж ирснээс хойш Жэну над руу эргэж харсангүй. Өөр хүүхдүүдтэй энгийн, байдаг шигээ инээмсэглэн ярих ч надтай юм дуугарах битгий хэл орж ирэхэд минь 'сайн уу' ч гэсэнгүй. Энэ байдал үнэхээр эвгүй бас муухай байснаар барахгүй Жэну намайг илт үл тоон, хүйтэн зан гаргах нь байж болох хамгийн муу нөхцөл байдал байлаа. Учир нь тэр өмнө нь яаж ч уурласан хэзээ ч намайг ингэж үл тоож байгаагүй юм.

Тэгэхээр миний тэр үйлдэл түүнийг үнэхээр их гомдоосон эсвэл уурлуулсан гэсэн үг.

...Яах вэ? Яавал тэр намайг уучлах бол? Эсвэл тэр намайг уучлахгүй явсаар, бид бүр хөндийрчихвөл яах вэ? Түүний хөндий байдал нь аймаар байна. Яг л бидний харилцаа өөрчлөгдчих юм шиг. Аахх, баларлаа яг уйлах нь ээ.. Нүдэнд нулимс дүүрчихлээ. Сүүлийн үед яагаад юм л болбол бүх зүйлийг хэтрүүлж боддог болчхов оо..

"Гусү, нөгөө-"

Жэну над руу эргэж харах үедээ царайг минь харчихаад үгээ ч гүйцээсэнгүй гацчихав. Түүний нүд нь улам томорсоор "Г-Гусү, чи.. у-уйлаад байгаа юм уу..?" гээд гараа явуулах үед нь би гэнэт л бодит байдлыг анзаараад, түүний гар хүрэхээс өмнө хурдхан шиг бослоо. Амнаас минь авиа ч гарч өгсөнгүй. Нүд өөрийн эрхгүй анигдах үед, нүдэнд минь дүүрчихсэн байсан нулимс урсах нь тэр.


Яг тэр үеийн Жэнугийн нүүрний хувирлыг би хэзээ ч мартахгүй. Гэхдээ.. дахиж харахыг ч мөн хүсэхгүй байх.



Тэгээд л би ангиасаа гараад гүйчихсэн юм.

friends | jenoWhere stories live. Discover now