˙° 21

698 129 22
                                    

◦ ✩ ◦

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Хэрвээ бүр хэцүү байвал ганцаараа дотроо хадгалалгүй хэн нэгэнтэй ярилцах нь илүү дээр байдаг. Ганцаараа бүх асуудлаа зохицуулах гэж хичээх заримдаа бүтдэггүй юм байна лээ.."

Араны хэлсэн нь үнэн байсан юм. Би Рэнжүнд би юу мэдэрдгээ, юу бодож байгаагаа, энэ хугацааны туршид юу болсон, Жэну бид хоёрын хооронд юу болоод байгаа гээд бүх зүйлээ хэлэв. Харин түүний дараа яг л дотор бүгчихээд байсан нэг том зүйл гарчих шиг болсон юм. Зүгээр л анх Рэнжүн "ямар нэг зүйл болсон бол хэлээрэй" гэхэд нь хэлчихдэг байж дээ гэсэн бодол ч орж ирэв.

Намайг ярьж байх хооронд Рэнжүн чимээгүй сонссоор, ярьж дууссаны минь дараа ч хэсэг чимээгүй суулаа. Тэгээд тэр хэсэг газар ширтэж байснаа "чамд хэцүү байна уу?" гэх нь тэр.

"юу?"

"түүнээс мэдрэмжээ нуух. Жэну тэнд юу ч мэдэхгүй байхад чи энд тэдгээр мэдрэмж дундаа яахаа мэдэхгүй хэцүү байна уу, гэсэн юм"

Би хэсэг бодов. Мэдээж хэцүү байгаа минь үнэн. Үнэндээ би түүнээс нуухыг хүсэхгүй байна, гэхдээ...! Яг тэгж бодох үед л бидний энэ олон жилийн нөхөрлөл минь нүдний минь урдуур өнгөрч би юу ч хийж чадахаа больчихдог юм.

"мэдэхгүй ээ, гэхдээ үнэндээ их хэцүү юм. Би үнэхээр яахаа мэдэхгүй нь"

"тэгвэл зүгээр л хэлчихвэл яаж байна?"

"айн? юуг?"

"түүнд сайн гэдгээ"

Би гайхсаар түүн рүү том нүдлэн харлаа. Тэгтэл Рэнжүн над руу хэсэг харж байснаа урагшаа харчхав.

"юу гээч, би зүгээр л чамд өөрийн өнцгөөсөө бодлоо хэлье. Миний бодлоор чи түүнд сайн гэдгээ хэллээ гээд та хоёрын нөхөрлөл өөрчлөгдөхгүй гэж бодож байна. Жэну чамайг өөрт нь сайн гээд чамтай эвгүй харьцаж, зайгаа бариад байхаар хүн биш. Ер нь чи түүнд сайн байлаа гээд яадаг юм? Эрэгтэй эмэгтэй найзуудын хооронд биенээ сонирхох үе угаасаа байдаг штээ. Гэхдээ тэр нь нөхөрлөлдөө дийлдчихдэг гэх юм уу?"

Тэр өөрийнхөө ярьсан юмандаа хачин инээх нь тэр. Тэгээд үргэлжлүүлэн,

"яахав чи түүнд үнэнээ хэлээд та хоёрын хооронд бага зэрэг эвгүй байдал үүсэж магадгүй л дээ, гэхдээ энэ тийм ч удаан үргэлжлэхгүй байх. Яагаад гэхээр... та хоёр нэг тийм шүү дээ. Мэднэ биз дээ? Тэгээд аль эсвэл чи түүнд зүгээр л нөхөрсөг байдлаар сайн гэдгээ хэлээд цаашдаа түүнийгээ нэг их ил гаргахгүй байхад л болно. Үүнийг тэгж их хүндээр тусгаж авч, сэтгэл санаагаа унагах хэрэггүй дээ. Зүгээр за юу?"

Рэнжүн ингэж хэлснийхээ дараа над руу толгойгоо эргүүлэн, хэсэг харж байснаа гэнэт "аан гэхдээ хэрвээ Жэну ч бас чамд сайн гэвэл өөр хэрэг" гэж хэлээд инээх нь тэр.

"баярлалаа. Чи ч үнэхээр зөвлөгөө өгөх, сэтгэл санаа дээрдүүлэх дээр шилдэг нь шүү. Эртхэн л чамд хэлдэг байж"

"хэлсэн биз дээ? Хүн сонсож өгнө өө гээд байхад. Надад угаасаа чадахгүй юм байдаггүй юм"

Тэр ингэж хэлээд боссоноо, над руу эргэж хараад "заза, тэгвэл би ингээд явъя даа. Чи тэгээд миний хэлснийг бас өөрийнхөө бодлыг сайн бодож байгаад шийдвэрээ гаргаарай. Баяртай, маргааш уулзъя" гэж хэлснээ толгойг минь нэг зөөлөн илчихээд яваад өгөв.

friends | jenoWhere stories live. Discover now