˙° 4

663 134 6
                                    

◦ ✩ ◦

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"би чамд сайн, Жэну"

Бид гурав тэднийг нууцаар харж байх үед өнөөх охин гэнэт ингэж хэлсэн ба  бид тэдний зүг нухацтай гэгч нь харцгааж байлаа. Харин надад тэднийг харах нь яагаад ч юм таагүй мэдрэмж төрүүлж байснаас гадна бие минь нэг л хачин байгаад байв.

"хөөе, гэхдээ тэр охин Аран биш үү? Сургуулийн дагина гэгддэг охин хүртэл Жэнуд сэтгэлтэй гэж үү? Бурхан минь, Жэну яагаад ийм алдартай байдаг байнаа.."

Жэмин ингэж хэлээд толгойгоо зөөлөн сэгсэрлээ. Харин миний амнаас үг гарах байтугай, хөдлөх ч хэцүү санагдаж, цээж хүнд оргиод, унах гэж байгаа юм шиг мэдрэмж төрж байв.

Миний бие яалт ч үгүй хачин байна. Дахиад тэвчиж чадахгүй нь.

Тэр охин Жэнуд нэг хайрцагтай зүйл өгчхөөд, хэдэн зүйл хэлж байснаа явах гэхэд нь Жэну гараас нь бариад авав. Тэгтэл хажууд Рэнжүн Жэмин хоёрын нүд нь томрон нэг нэгэн рүүгээ харах ба харин миний бие үнэхээр л хачин байгаад байсан учир шууд л эргэж хараад явах гэтэл Рэнжүн араас дуудах нь тэр.

"хаачих гэж байгаа юм?"

"г-гэдэс өвдөөд байна. Түрүүлээд явлаа"

Эргэж харалгүйгээр ингэж хэлчхээд хурдхан шиг гүйж эхэллээ. Цээжинд ямар нэг зүйл зоочихсон юм шиг хүнд санагдаж, амьсгалах хэцүү болоод ирэв. Яг л дотроос минь нэг зүйл гарах гээд гарч чадахгүй байгаа мэт л..

Яагаад.. яагаад ийм хачин мэдрэмж төрөөд байна аа? Жэнуд хэн нэгэн сэтгэлээ илчилснээс болоод уу? Гэхдээ би Жэнуд сайн биш шүү дээ. Тэгтэл яагаад..

Энэ мэдрэмж надад таалагдахгүй байна.

friends | jenoWhere stories live. Discover now