˙° 23

276 65 12
                                    

◦ ✩ ◦

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Гусү!"

Сургуулийн үүдний хаалганы ойролцоо зогсож байтал ардаас Жэнугийн хоолой сонсогдон намайг эргэж харахад тэр над руу инээсээр гүйх шахам хүрч ирэв.

"юу идэх юм?"

"паста идэх үү? Эсвэл чиний дээр хэлсэн тахианы газар?"

"паста идье"

Жэну хэдийн бидний дундах асуудлыг тоохоо больчихсон бололтой сэтгэл санаа нь ч дээрдчихсэн, зогсолтгүй инээмсэглэсээр байлаа. Удахгүй түүний энэ сэтгэл санааг байхгүй болгочих вий гэхээс айгаад байх юм. Үнэхээр түүнд юу ч хэлж чадахгүй юм шиг санагдаж байна.

Бид хоёр сургуулиас бага зэрэг зайтай нэг пастаны газар орж ирээд захиалгаа өгчхөөд сууж байтал Жэну их л догдолсон шинжтэй ийш тийш нүдээ гүйлгэн харж байлаа. Түүний ийм төрхийг харахаар яагаад ч юм улам л айж бас гэмших мэдрэмж төрөөд байх юм.

Утсанд зурвас ирэх дуугаар утсаа аван хартал Рэнжүнээс зурвас ирсэн байх нь тэр.

Ren Jun 🦊:
Амжилт!

Яаж намайг ингэж сайн мэдээд байдаг байна аа? Юу ч хэлээгүй байхад л юу хийх гэж байгааг минь мэдчих юмаа..? Гэхдээ түүний энэ дэмжлэг багахан ч болов тус болох шиг болж байна.

Инээмсэглэсээр түүн рүү хариу биччихээд утсаа тавих үед бидний захиалга ирж таарсан юм.

Бид юмаа идэх зуур ойр зуурын юм ярьсаар эцэст нь идэж дуусчхаад хэсэг чимээгүй болох үед би нэлээн удаан бодож байгаад арай гэж тайвшран нэг урт амьсгаа авав.

"Жэну"

"айн?"

"ойрд би чамд бага зэрэг муухай зан гаргаад байгааг чи мэдэж байгаа байх. Гэхдээ үүнд чиний буруу огт байхгүй. Шалтгаан нь..."

Намайг ингэж хэлээд үргэлжлүүлэлгүй чимээгүй болоход Жэну инээмсэглэснээ гараас минь бариад авах нь тэр.

"би чамд уурлаагүй ээ. Уурлах ч үгүй. Тийм болохоор хэрвээ чамд хэцүү зүйл байвал надад санаа зоволгүй хэлээд, хэрвээ хүсэхгүй байвал хэлэхгүй байсан ч болно. Би гомдоллохгүй ээ"

Тэр гараас минь барьсан хэвээр ба инээмсэглэсээр байлаа.

"ингэхээр чинь.. Ингээд байхаар чинь би яаж чамд сайн болохгүй байх юм?"

Яг энэ үед би юу ч бодоогүй юм. Бүх анхаарал минь зөвхөн миний гараас барих түүний гар дээр төвлөрсөн байв. Тэгээд л..

Юу бодоогүй хэлчихсэн.

Дараа нь болох зүйлийг ч бодож үзэлгүй.

friends | jenoWhere stories live. Discover now