˙° 15

667 136 9
                                    

◦ ✩ ◦

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Soosoo 🐱:
Түрүүн уучлаарай. Тэд надаас кино үзэх үү гэж асууж байхад нь үгүй гэж хэлж чадаагүй юм аа ㅠㅠ

Soosoo 🐱:
Уурлачихсан уу? Уучлаарай. Маргааш хичээл тараад явцгаах уу? Би даая.

29 минут... Жэнугаас ямар ч хариу алга. Яалт ч үгүй уурлачихжээ, уурлачихаж. Үгүй ээ, уурласан гэхээсээ илүү гомдчихсон байх. Угаасаа тэгэх нь ч аргагүй шүү дээ. Би тийм зүйл хэлсэн байхад.

Одоо ойрын хэдэн өдөр Жэну надтай юм ярихгүй дээ.. Тэр гомдох юм уу, уурлах үедээ дуугаа хураачихдаг. Илт зай барьж, үл тоон эсвэл муухай ханддаггүй ч зүгээр л, "би гомдсон учраас чамтай ярихгүй" гэсэн нүүрний хувирал гаргачихаад юу ч дуугардаггүй. Гэхдээ тэр нь тийм ч уддаггүй л дээ. Хамгийн багадаа хэдхэн цаг, удаандаа 2 өдөр л болдог. Түүний тийм зан нь хайр татам шүү. Үнэхээр..




Өглөө сэрүүлэг дуугарсны дараа унтраачихаад хэсэг сууж байгаад утсаа аван хартал зурвас ирсэн байх нь тэр. ...Юу вэ, Жэнугаас???

Nono 🐶:
Би чамд уурлаагүй ээ, зүгээр л... чи надаас хөндийрөөд байгаа юм шиг санагдаад. Хамгийн дотно хүнээ алдаад байгаа юм шиг. Эсвэл би хэтрүүлж бодоод байгаа юм болов уу? Мэдэхгүй ээ, уучлаарай.

Nono 🐶:
Сайхан амраарай.

friends | jenoWhere stories live. Discover now